Гайхмаар хүн шүү, ээжийгээ осолд ороход би эмтэрч уйлсангүй, дусал нулимс ч газарт унагасангүй. Мэдэж байсан мэт бүрсгэр царай гарган хиймэл амьсгалын аппарат зүүсэн ээж рүүгээ нэг хялам хийчхээд өрөөний буланд байрлах хуучин цэнхэр өнгийн буйдан дээр суугаад гадаа орох бороог нойрмог ч юмуу ядарсан нүдээр харна.
"Яагаад би гэж, харгис юм энэ дэлхий."Сэтгэл санаа тааруу болохоор ч тэр үү сургуулиасаа арван дөрвөн хоног гэлтэй чөлөө аван, ажилдаа харин хэзээ дуртай үедээ ирж болохоор боллоо, Жин ахын гавьяа гэж энэ дээ.
Хотын гудамжаар шүхэр барьсан хүмүүс энэ тэрүүгээр холхилдон харагдана, шүхэр ч байхгүй орь ганцаар хорвоо дээр үлдсэн мэт би тэдний дундуур сөрөн гарна, миний өмсөж байсан цамц норон, би хайлсан лаа мэт харагдаж байгаа байх.
Гэрийн минь бараа харагдан нүрсийсэн жижигхэн хэрнэ ээж бид хоёрт хангалттай багтахаар тийм хоёр давхар байшингаа ахин нэг дээрээс нь доошоо ажиглан үүдний хэсгээр нь орон цай уух зуураа цаашдын амьдарлаа ургуулан бодно.
Хэрэв муу талаар ээж хорвоогоос одвол ... магадгүй би энэ бүх зүйлсийг нуруун дээрээ авч явна, би арван найм удахгүй хүрэх учир арай ч асрамжийн газар очихгүй лавтай. Надад хамаатан садан гээд байхаар хүмүүс байхгүй ээ, нэг эмээ маань л байдаг, аав өнгөрөөд холбоо барихаа больсон доо, нээрээ тэгвэл намайг эмээ дээр шилжүүлчих байх даа? Битгий л ийм зүйлс болоосой.
Дараа жил их сургуульд орно, төлбөрөө өөрөө хийх юм гэж үү? Тийм дээ миний нөгөө бие хийх юм биш. Хүссэн хүсээгүй би энэ гэрийг авч явна, ээжгүй бас аавгүй өнчирч хоцрох нь. Өрөвдөлтэй юм аа, миний ирээдүй.
Аяга усаа ширээн дээр цоргитол тавиад үсээ хойш янзлан толгойн доторх бүхий л бодлоо нэг тийш болгоод уртаар санаа алдав.
"Энэ байгаа цаг мөчүүд минь миний эрх чөлөө юм биз дээ?"....
Би гадаах талбайд чихэвчээ зүүн тамхиныхаа утааг суунагалсуусаар цэнхэр туяаг харан нүд минь бүлцийнэ. Аавыгаа санаж байна. Алдсан бүх хүмүүсээ санаж байна, энэ миний буруу байх.
Хүсэж байна, хүсэж байна, хүсэж байна. эсвэл араас нь очсон нь дээр юм уу? Тэгвэл ахиж хэзээ ч надаас явахгүй шүү дээ. Гэхдээ энгийн хүн байтугай эрдэмтэд ч тэр хүн үхсэний дараа яадгийн мэдэхгүй, үхчихвэл би нэг бол там нөгөө бол диваажин руу явна. Ер нь хэн нь ийм тэнэг ололтыг дэвшүүлсэн юм болоо, үүнээс болж хэдэн мянган хүн диваажин руу явах гэж сайн зүйл хийж байна, энэ сүсэг үү? Эсвэл шашин, галзуурмаар юм.
Ямартай ч үхчихвэл сайхан хэрэг биш бололтой шүү, гадаа хүйтэн байна, бороо орсны дараах чийглэг үнэр бас энэ тамхины үнэр хоорондоо хоршин атган муухай зүйлийг бий болгоно, толгойг чинь эргүүлж биеийг чинь бүхлээр чинь эзэмдмээр, яг л Америк кинон дээр гардаг шиг цагаан нунтаг шиг, хар тамхи гэсэн нь дээр бололтой. Ер нь бол яг түүн шиг.
Би юу бодоод байна аа? Би галзуурч байгаа юм болов уу? Би үхэж байна, биеэрээ биш сэтгэлээрээ, эрүүл чийрэг байвал болдог юм биш тэр бол өвчин, харин сэтгэл зүйн асуудалтай байвал энэ амиа хорлолт болон дуусна, сайхан сонсогдохгүй л байна, аль аль нь сөрөг нөлөөтэй, гайхмаар нь бүгд үхлээр дуусна.
Гайхалтай юм аа энэ дэлхий чинь ...
Би хоёр хөлөө дэрлэн гадаах саравчинд унтсан байв. Тэнд гүн аниргүй байдал намайг эзэмдсэндээ л би унтсан байх, үгүй бол би хүүхэд байхдаа ч эхийнхээ энгэрт тайван унтаж чаддаггүй байсан юм. Би тийм л эмзэг хэрнэ бардам хүйтэн хүн. Зарим охид шиг нэг залуугийн араас хөөцөлдөн, бариу даашинз, богинохон банзал, тод нүүрний будгийг бүх насаараа үзэн ядна.
Энэ зүүд байх тийм үү? Эсвэл энэ үнэхээр галт шувуун өндөг мэт амар амгалан байна уу даа? Нүдээ аажмаар нээн харвал би хэн нэгний цээжинд наалдан хэвтэж байв. Энэ бол миний ээж аав хоёрын аль нь ч биш. Энэ бол миний урд хөрш МИН ЮНГИ
Би толгойгоо салгаж аван гэсэн ч тэр ингэхийг хүссэнгүй, гараараа намайг тэврэн улам л ойртоно, хэл минь атиран юм хэлэхийг хүссэн ч яг л өнөөх сүнсэнд даруулах гэх хачин физикийн хуулийг зөрчмөөр хачирхалтай үйл явдал над дээр тохиолоо, гэхдээ арай өөрөөр. Би түүний зүрхний цохилтыг сонсож байна, мэдэрч байна. Тэр нүдээ анин сөөнгө хоолойгоор
"Битгий дуусаасай. Битгий яваарай."
Би энэ хэдхэн мөрийг бичих гэж 2 хонов. Цэг vote дараарай!!
YOU ARE READING
𝐀 𝐖𝐨𝐫𝐥𝐝 𝐖𝐢𝐭𝐡𝐨𝐮𝐭 𝐲𝐨𝐮.||✓
RomanceЧи байхгүй энэ хорвоо төгсөлтгүй үргэлжлэх там аятай. Манан татсан саруул шөнийн гүн анир мэт чиний нүд. Чи байхгүй чамгүй ертөнц. 2021он 9 сарын 17 2021он 11 сарын 9