"Юу вэ? Чи тэгээд хаягдчихсан юм уу? Чи ер нь хэнтэй үерхэж байсан юм бэ? Надаа ч хэлэлгүй." Хусог ийн гомдолтой аясаар хэлэхэд өөрийн мэдэлгүй "Ам султай болохоор чинь хэлээгүй юм. Салчихсан юм чинь одоо мэдэх хэрэггүй."
"Би чамайг ойлгож байна аа, одоо чамд хэцүү байгааг чинь ч ойлгож байна, ядаж байхад салсан шалтгааныг нь ч мэдэхгүй. Ер нь өөр эмэгтэй..."
"Мэдэхгүй ээ! Мэдэхгүй би тэрний хэнтэй зууралдаад явж байдгийг яаж мэдэх юм бэ?" Хоолойныхоо өнгийн нэмэн бараг л хашгичан түүний яриаг нь тасалхад "Чи тэгээд буцаж нийлмээр байгаа юм байна тийм үү?" Би дуртай дургүй толгойгоо хагас дохиход "Өөр залуутай болоод урдуур хойгуур нь эргэлдэл дээ, хүзүүн дээрээ улаан толбо тавьчих, тэгвэл шимүүлчихсэн байна гээд хардаад буцаад нийлчихнэ."
"Шал балай юм ..." гэж амандаа үглэнгээ гитарныхаа солиотой гэмээр хурууны даралтыг сурах гэж оролдоно.
"Жирэмсэн болцон гээд хэлчих!" Би хөмхийгөө зуун гитараараа Хусогийг чанга гэгч нь цохиход "Би ямар хайрын бурхан Амур чинь уу?" Гэж тэр ахин л гомдолно. Энэ үед ээж биднийг доод давхараас дуудан хоолоо идээрэй гэх нь нэг л сэтгэлд дотно.
Бага ангид Хусог байнга манайд ирээд хичээл хийсэн нэр зүүгээд оройн хоол идчихээд явдаг байж билээ. Тэгээд хоолоо асгаж идэхийг нь яана! Би түүнийг нь цэвэрлэнэ, доороо дүү байхгүй ч Хусогийг давхар малалана гэдэг балчир миний хувь тун чиг амаргүй.
.......
Энэ бол Даваа гарагийн өглөө. Би Юнги-гээс салаад найм дахь хоног минь. Хичээл, ажил, гэр ийм дараалалтай эдгээр өдрүүд өнгөрч байгаа ч цаанаа л нэг гунигтай яа.
"Чи ер нь зүгээр биз дээ Миёол?" Сандал дээрээ унтах гэж толгойгоо ийш тийш дөрвөн зүг намайг зохист гилжийлгэж байсан би шуудхан зог тусан сэрээд
"Айн. Тийм ээ, зүгээр." Жин ах гараа зангидан "Үгүй л байна даа. Нүдний чинь доор хөх толбо татчихаж. Унтаж байгаа юм уу?" Би толгой дохиход миний нүүр рүү эгц урагшаа ердөө хэдхэн сантемерийн зайтай намайг цоо ширтэнэ. "Уруул чинь хатчихаж, нүүрэн дээр чинь батга гарчихаж, үс чинь хагтаад, авах юм алга.""Жин ах аа! Больж үз! Би жаахан л ядарчихаж." Гээд Жин ахын нүүрийг хойш түлхэн үсээ арагш самраад арай дээр төрхөөр "Би өнөөдөр хагас цагаар ажилах байх аа? Явлаа!!"
"Үгүй шүү! Чи тэр хайрцгуудыг арын өрөө рүү оруул! Тэгээд явж үз." Би уйтгартай царай гаргасаар худлаа үнэн дээрээсээ овоолоостой дотроо юу ч гэмээр юм шил хийсэн мэт урт урт хайрцгийг арын өрөө рүү зөөж эхлэв. Би хамгийн жижиг сүүлийн хайрцгийг дээш өргөн жийнсэн өмдний халаасан дахь утсаа гаргаж ирэн ээжийн
"Хэзээ ирэх юм?" Гэсэн зуравсанд хариу өгөн цаад өрөөний цонх руу нэвш шувт харвал би нүдэндээ ч итгэсэнгүй.
YOU ARE READING
𝐀 𝐖𝐨𝐫𝐥𝐝 𝐖𝐢𝐭𝐡𝐨𝐮𝐭 𝐲𝐨𝐮.||✓
RomanceЧи байхгүй энэ хорвоо төгсөлтгүй үргэлжлэх там аятай. Манан татсан саруул шөнийн гүн анир мэт чиний нүд. Чи байхгүй чамгүй ертөнц. 2021он 9 сарын 17 2021он 11 сарын 9