Үүрийн таван цаг ...
Гадаа хэн ч байхгүй
Нэг ёсондоо анир чимээгүй
Жаахан манан сүүмийсэн
Үүрийн таван цаг ...
Утасны хангинах чимээнээр би сэрэв, толгойгоо барин дээш босвол энэ Юнги байна, энэ үүрээр би яах гэж байгааг нь мэдэхгүй ч утсаа аван, нойрмог дуугаар түүнтэй ярилаа. "Байна уу?"
Тэр хий нэг ханиалгаж байснаа "Миёол ... Би гадаа чинь байна. Хүсвэл чи гараад ир.." тэр ингэж хэлээд үг хэлэхийн завдалгүй утсаа салгаж Дүүд Дүүд гэх хангинасан дуу чихэнд наалдана.
Нүдэнд харагдсан бүх хувцсаа давхарлан өмсөөд утсаа халаасандаа хийгээд гэрийнхээ хаалгаар гарвал Юнги саравчинд цааш харан сууж байв. Би яаравчлан түүн дээр очвол түүний нүд хөхөрч хавдан, духандаа нэлээн том шарх аван цус гарч байв, магадгүй ямар нэг шилэн зүйл шидсэн байх.
Би сандран шууд л өмдний халаасан дахь хуурай цаасаар юу ч асуулгүй түүний цус гарч буй хэсэг дээр тавин "Нүүр чинь яагаа вэ?" Юнги сандарч байсан гарыг минь барин намайг болиулахад би түүний гүн хар анир чимээгүй нүд рүү ширтэнэ, энэ ямар гайхалтай гээч ...
Юнги намайг өөртэй татан, урууландаа хүргэнэ, сэтэрсэн уруулан дэхь цусны амт ..
Энэ удаагийнх илүү гүн, илүү удаан, ховсдож байна энэ үнсэлт"Хэлэхгүй юм уу? Хэн ингэсэн юм." Юнги чимээгүйхэн миний мөрийг налан сууна.
"Чамайг надаас булаах гээд байсан юм""Хэн гэдгийг хэл л дээ, хэн"
"Хэн ч биш дээ... Чи даарч байна уу?"
"Үгүй ээ .. нойр хүрч байна." Юнги шуудхан л гараас минь атган "Надтай энд байгаач, чи байгаа газар би оршсоор л байх болно .."
Гүнзгий өнгөөр тэр ингэж хэлээд миний мөрийг ахин л дэрлэнэ .. Тийм дээ тэр надтай хамт үүрд оршино. Бид хоёул яаж ийж байгаад унтаад өгч.
......
"Байна уу? Тийм ээ, Ким Ларэгийн гэр бүлээс байна. Аан за! Баярлалаа, ёстой их баярлалаа!!" Ээж маргааш эмнэлгээс гарах нь үнэндээ тэр гарах гэхээр л нэг зүйл нь буруудаад ахин л хэвтдэг. Энэ удаад жинхэнээсээ байж ..
Үүрийн долоон цагт би нар мандахтай зэрэгцэн тамхиа асаан, сорно, үлээнэ ...
Дээш харна ...Юнги гэнэтхэн л амнаас минь тамхийг маань аван газар хаяна. "Ахиж татахыг чинь хармааргүй байна .." Би чимээгүйхэн хаясан тамхи руугаа хараад "Юнги ... Чи хэзээнээс надад сэтгэлтэй байсан юм?"
Юнги гараа нүүрэн дээрээ аваад "Анхнаасаа л .. чи?"
"Хэлэхгүй .."
"Би ахиад чамайг үнсэж болох уу?"
"Болно, гэхдээ миний уруул их үнэтэй болохоор .." хэлж дуусахын завдалгүй тэр хацар дээр минь зөөлөн үнсэв. " Тийм ээ энэ ямар өхөөрдөм гээч, үгээр хэлж зүгээр бичишгүй. Жижигхэн аз жаргал минь ... гэхдээ энэ бүхэн гунигаар төгсөхийг хэнбугай бүхэн мэдэхгүй
A/N:Ганц эможи ч болтугай бичээч хаха, Улаанбаатарт цас орсон өглөө энэ бичвэр дуусна.
Өршөөгөөрэй!! Би өчигдөр орой энийг ноорог болгож бичээд дээрээс нь баахан юм нэмэх гээд note дээрээ бичиж байгаад алдааг нь засаад оруулах гэсэн нойр хүрээд, заза 2 3 өдрийн дараа pub хийе дээ гэсэн орой нь санаандгүй pub хийчихсэн байна аа😂😭
Тэгээд заза unpub л хийе, гэсэн чинь аль хэдийн 3 хүн уншчихсан байна ... Ёстой уучлаарай ийм бага уг нь бичээгүй юм аа, одоо 20 парт хүртэл биччихсэн засч янзалж байна даа, уучлалт хүсэе🌱🌱🌱
YOU ARE READING
𝐀 𝐖𝐨𝐫𝐥𝐝 𝐖𝐢𝐭𝐡𝐨𝐮𝐭 𝐲𝐨𝐮.||✓
RomanceЧи байхгүй энэ хорвоо төгсөлтгүй үргэлжлэх там аятай. Манан татсан саруул шөнийн гүн анир мэт чиний нүд. Чи байхгүй чамгүй ертөнц. 2021он 9 сарын 17 2021он 11 сарын 9