12

238 36 6
                                    

Утасны хангинах чимээ өнөөдрийг  минь хараад идсэн гэх тодорхойлолтод хүргэв. Энэ дуулга ээжийн эмнэлгээс байна, би утсаа ширтлээ.

Ээжийн бие сайжирсан эсвэл илүү дордсон бүр үүнээс ч муу мэдээ. Тэгэхээр сэтгэлийн бэлтгэлтэй утсаа авсан нь дээр бололтой шив.

"Байна уу? Миёол байна."

"Өө сайн уу? Ээжийн чинь бие жаo[lахан муудсан тэр өнөөдөр биш ахиад долоо хонох хэрэгтэй бололтой." 

"Хмм, за ойлголоо." Утасны тасрах чимээ ...
Ойргүй хоосноос л дээр юм даа.

Энэ тэр өдрийг сайн санаж байна, би Юнгигийн цээжин дээр толгойгоо тавиад унтаж байсан, бурхан минь энэ бол том солиорол яг л хэн нэгнийг давуулж шүтэхтэй адил, тэр өдөр рүү буцаад явъя гэвэл би шуудхан босоод явах гэсэн ч тэр биеэсээ холдуулаагүй, тэгээд би шууд түүнийг болиулаад гэр рүүгээ орсон, энэ явдал болоод аль хэдийн арван дөрөв хонож, энэ хугацаанд би гэртээ орноосоо босоогүй, хоол ч идээгүй, хамаг хөшгөө хаагаад өдөржин дэмий зураг зурж, шүлэг бичсэн тэрийгээ ахиж уншихаар дотор минь бачимдаад бүгдийг нь ураад шидчихсэн, бүгд л янаг хайрын тухай байсан учир.

....

"Ээжээ, бие чинь зүгээр үү?" Үхэлтэйгээ тэмцэж байгаа ээж минь, яг өнөөх гадаа бороон дунд байх хэдэн муурнууд шиг харагдаж байв, миний хэлсэн үг бас л энэ үйл явдалтай зэрэгцээд ороод ирэв. "Байгалийн хууль"

Ээж намайг харсандаа баярлан инээмсэглэн хоолойгоо шавхан "Тийм ээ, зүгээр дээ, удахгүй гэр рүүгээ явна."

"Та ахиад долоо хононо гэсэн, та яагаад гэр рүү гээ явж байсан юм бэ? Яагаад яарсан юм?" Ээжийн нүүрэн дэх инээмсэглэл энэ удаад алга болсонгүй, тэр тааз руу хараад нүдээ анин. "Хүсэл минь байгаа юм. Биеэ сайн бодоорой, хичээлдээ явахгүй байгаа гэсэн үү? Явах хэрэгтэй! Чи энэ жил их сургуульд орно, явах хэрэгтэй ..."

Ээжийн хоолой сулран тэр ахиад л чимээгүй болчихлоо. Түүний нүднээс нулимс гарч байсан юм. Хэрэв надаас өөр охин байсан бол ээжийг хүзүүдэн тэврээд "Ээжээ, би тандаа хайртай." Гэх байлаа, харин би юу? Тийм дээ би сэтгэлдээ том шархалж байгаа ч хэзээ ч нүүрэн дээрээ ил болгодоггүй, улам л дотогшоо болон хэдэн шүлгээрээ өөрийгөө илэрхийлнэ. Миний дотоод мэдрэмж их чухал, маш чухал. Гэхдээ би үүнээсээ болж зүрх сэтгэлгүй амьтан шиг харагддаг, инээх үедээ инээж, уйлах үедээ уйлж, догдлох үедээ догдлох ёстой бол би зүгээр л чимээгүй сууна.

𝐀 𝐖𝐨𝐫𝐥𝐝 𝐖𝐢𝐭𝐡𝐨𝐮𝐭 𝐲𝐨𝐮.||✓Where stories live. Discover now