14

220 31 6
                                    

A/N: Би хуулж авахдаа нэлээн үгний алдаа хийгээд байна, уучлаарай

A/N: Би хуулж авахдаа нэлээн үгний алдаа хийгээд байна, уучлаарай

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Яагаад инээгээд байгаа юм бэ?"

"Инээдтэй санагдаад байна аа"

"Маргааш хичээлдээ ирэх юм уу? Ер нь ээжийгээ далимдуулаад хичээлдээ ирэхгүй байгааг чинь мэднэ шүү."

"Тэгж л бай, хичээл үү? Тийм ээ ирнэ. Бас ажилдаа ч тэр маргаашнаас явж эхэлнэ ээ."

Саравчин дахь бидний яриа үүгээр өндөрлөн би гэрийнхээ зүг алхаж байтал Юнги "Миёол аа! Хөшгөө битгий хаагаарай!!"

Саяных юу байсан бэ? Тэр гаж донтон уу? Бишээ зүгээр хувцастайгаа л явж байхад болоо шүү дээ, би эсвэл өөрөө юмсыг хоёр дугаар суваг руу оруулагч юм уу? Бүү мэд.

Гэртээ орж ирээд шуудхан л тавиур дээрх гитараа аван, гитарны бариул дээрх Жоннэс гэсэн бичгийг хараад "Сайхан нэр байна Жоннэс." Хэмээн хэлчхээд хэдэн утсыг татан ядан үзээд толгой хорогдох хөнжилдөө орон хий зүйлсийг төсөөлөн бодох зуураа санаанд орж ирсэн хэдэн дууны мөртөө бичин суугаад гэнэт цонхоор харвал тэр намайг харан нүүрээрээ дүүрэн инээмсэглэн зогсож байх нь тэр.

Би яах ёстойгоо мэдэхгүй л дээ, гэхдээ түүн рүү гар даллан, утсаа шүүрч аваад түүн рүү зурвас илгээнэ.

"Яагаад хараад байгаа юм?"

"Хармаар байсан юм." Нүүрэндээ үл ялиг инээмсэглэл тодруулсаар "Чи жинхэнэ мөн үү?"

"Хоолоо идсэн үү?"

"Идсээн, чи?"

"Мэдээж" би хэзээ ийм жаргалтай байснаа санахгүй байна, магадгүй багадаа ааваар жижигхэн гөлөг авхуулахад уу? Яасан ч их хугацаа өнгөрөө вэ? Саяхан мэт тод санаж байна.

Тэгвэл энэ миний дараагийн баяр баясал байх нь ээ. Аниргүй юм аа миний Юнки

.....

"Гайхалтай өглөө байна, өвөл болж байгаа болохоор жаахан хүйтэрснийг эс тооцвол, бороо ахиж орохгүй шүү дээ." Хуучин улаан дугуй руугаа ахин л жигтэй харж байснаа яах эсэхээ олохгүй хэсэг зогсов. "Суугаад явах уу? Алхаад явах уу?"

𝐀 𝐖𝐨𝐫𝐥𝐝 𝐖𝐢𝐭𝐡𝐨𝐮𝐭 𝐲𝐨𝐮.||✓Where stories live. Discover now