Өнөөдөр бороо орохгүй бололтой шүү. Ер нь ийм цэлмэг байхад яагаад бороо орно гэж? Хэрэв орвол намайг тэнгэр ниргэг гэм.
Би аль болох зун өмсөж амжаагүй
хэдэн нимгэн хувцаснуудаа бүгдийг нь нэг бүрчлэн харсны эцэст өөрт хамгийн таалагдсан сул жийнс, сорочка цамцаа өмсөн зочны өрөөний хананаас зүүгдээстэй бор хуучин гитараа буулган бариулан дээрх "Жоннэс" гэж бичсэн байхыг харна."Сайхан нэр байна Жоннэс."
Хусог өнөөдөр юу болсныг бүү мэд гитараа зээлүүлээч гэсэн байв. Тэдний гэр манай гэрээс хэдэн арван буудлын зайтай ч тэр манай гэрийн гадаанаас гитарыг минь очоод авъе гэхэд мэл гайхсан юм.
Тэр магадгүй дугуйгаа цахилгаан мотортой болгосон байх.
Би түүнийг хүлээн хэсэг хашааныхаа гадаа зогслоо, би Хусогын утас руу яг залгах гэж байхад замын эсрэг талд зогсох улаан машины сигнал дуугарахад зочсондоо утсаа унагачихсангүй.
Машины цонх доошилсоор Хусог шүдээ гарган над руу инээж байснаа утасныхаа камераар миний шоокорсон зургийг дараад
"Өөрийгөө ямар илий харагдаж байгааг хардаа!!."
"Бурхан тэнгэр минь гэж чи машинтай болчихжээ."
Би хэдэн арван жилд гаргадаг ганц инээмсэглэлээ гарган түүний машиныг үнсэх шахам тойрч харна, Хусог намайг суучих хэмээн гараараа даллахад би энэ дэлхийн хамгийн аз жаргалтай нэгэн боллоо.
.....
Гитараа арын суудал руу шидэн өөрөө урд суудалд нь суун бүсээ бүслэн суун таван настай хүүхэд мэт догдолсон байлаа.
"Аавынх чинь биш гэж хэлээч."
"Миний төрсөн өдрийн бэлэг, ах авч өгсөн юм."
"Бид хаачих билээ?"
Хусог жуумалзан инээгээд жолоогоо барин төв зам руу оруулж байхдаа ам нээв.
YOU ARE READING
𝐀 𝐖𝐨𝐫𝐥𝐝 𝐖𝐢𝐭𝐡𝐨𝐮𝐭 𝐲𝐨𝐮.||✓
RomanceЧи байхгүй энэ хорвоо төгсөлтгүй үргэлжлэх там аятай. Манан татсан саруул шөнийн гүн анир мэт чиний нүд. Чи байхгүй чамгүй ертөнц. 2021он 9 сарын 17 2021он 11 сарын 9