Өнөөдөр бол хүсэн хүлээсэн өдөр минь. Хэрэв үнэн л бол өнөөдөр цас орох учиртай л даа.
"Сайн уу?" гэж ичингүйрэн хэлээд над руу харах бяцхан жаалыг нэг эгдүүрхэж хараад 'За?' хэмээн хариуллаа."Нөгөө, Жизель эгчээ? Та манай ах-д хичээлээ давтахад нь туслахгүй биз?"
Ойлгомжтой энэ Брайны явуулж байгаа ээлжит ухуулга л биз. Утгагүй юм, тэр надтай нэгхэн өдөр л харьцахгүй байж тэсэхгүйгээ мэддэг хэрнээ яагаад байнга намайг уурлуулах зүйл хийдэг юм болоо?
Одоо хүртэл над руу бүртэлзэн зогсох жаалыг хараад түүний өндөрт тааруулан доош бөхийгөөд 'Чи магадгүй Брити байх тийм үү? Тийм бол Брайнд очоод Жизель эгч таныг орой хичээлээ тараад хүлээж байх болохоор хурдан ирээрэй гэж хэлүүлсэн гээд дамжуулчихаарай' хэмээгээд хамрыг нь чимхлээ.
___________
"Удаан хүлээсэн үү?"
Би жуумалзаад 'Чи үнэхээр инээдтэй гэдгээ мэдэх үү?'
"Чи мэдэж байхад яагаад би мэдэхгүй гэж охин минь?"
Нүдээ эргэлдүүлэн түүний нуруу руу нэг хүчтэй цохиод "Жулят та хоёр хэр байна даа?" гэсэнд тэр надруу хэсэг том харж байснаа 'Бид хоёр салчихсан шдээ?' гэж тоомжиргүй нь аргагүй хэлээд түрүүлж алхлаа.
'Амаа тат?'
Брайн огцом эргэн миний өндөрт тааруулан бөхийгөөд "Тийм ээ, бид тохирохгүй байсан юм" гээд хамраас минь чимхээд дахин түрүүлж гүйлээ.
'Тоглож байгааг нь дээ?'
__________
"Жизель?"
'За?'
"Гадаа цас орж байгаа бололтой. Би гарахгүй ээ. Чи ганцаараа яваад киногоо үзсэн нь дээр бололтой. Эсвэл дараа үзье"
'Бурхан минь! Брайн. Чи үнэхээр сонин хүн шүү, энэ олон жил өнгөрсөн байхад одоо бүхнийг мартаад шинээр эхлэх хэрэгтэй гуйя. Өвөл чинь сайхан л улирал шүү дээ'
"Надад өвлийг үзэн ядах өчнөөн шалтгаан байхад чи надад ингэж хэлсэн чинь яг л Ромеогоос Орших уу? Эс орших уу? гэж асууж байгаатай адил сонсогдож байна"
Жизель Брайны гарыг чимхээд 'За яахав Брайн тэгж л бай. Харин надад 10н өдөр л өгчих? Хэрвээ 10н өдрийн дараа ч чи өвлийг үзэн ядсаар байвал би дахиж энэ талаар дурсахгүй гэж амлаж чадна' гэлээ.
Tsas orohiig huleej baigaad pub hiilee. Zugeer l huurhun sanagdaad oruulj baigaa ucraas durtai uydee oruulna aaa kkk
Гадуур хүйтрээд ирэхээр цаанаасаа сэтгэл өвдөөд.. оое нийтлэмээр санагдчихлаа.
YOU ARE READING
•Өвөлд хайртай болгох 10н шалтгаан• ✔
RomantizmБурхан биднийг хувь тавилангаар учруулсанд би итгэдэг. Учруулах учруулахдаа өвөл учруулсанд бүр ч баярладаг. Чи өвөлд мянга дургүй байсан ч чамайг өвлийг хайрладаг болгох аравхан шалтгаан надад бий. Started: 2021.09.29