4. Дурсамжууд

49 4 0
                                    

'Сайн уу?'

Брайн инээмсэглэн "Сайн сайн уу?" хэмээн хариу өглөө.

'Бодсоноос дажгүй шүү'

"Нээрээ дээрийн бие даалтанд баярласан шүү, бас надад уншихад ч таатай байсан"

Жизель нэг л ёозгүй хараад 'Яг уу?'

"Аа чи нээрээ намайг үнэхээр сайн мэдэх юм аа, ямар ч байсан эхлэлийг нь уншсан надад таалагдсан"

'Чамайг би мэдэхгүй бол өөр хэн мэднэ гэж?'

"За тэр ч тийм шүү, тэгээд гуйх гуйлт чинь юу юм?" гээд шанаагаа туллаа.

Жизель Брайны үсээр оролдсоор 'Зул сараар хэлье, одоо явлаа'

"Энэ аймар охин чинь бас юу гуйх гэсэн юм болдоо?"

Жизель санаашрангуй Брайны мөрийг давуулж хараад 'Жулят ирж байна' хэмээн шүүгээгээ түгжээд яваад өглөө.

Брайн уртаар санаа алдан хойно нь зогсоо Жулят руу харан "Тэр үнэхээр хатуу самар юм аа" гэхэд Жулят хариу болгож инээмсэглэлээ.

______________

"Хатагтай Роберт?"

"Тэр өвчтэй"

Хаалга налан зогсож байсан настай эмэгтэй нүдний шилээ доошлуулан Брайн руу хараад "Өнгөрсөн долоо хоногт сарын тэмдэгээс болж бүтэн ирээгүй одоо бас юу дутав?" гэхэд анги тэр чигээрээ инээлдлээ.

Брайн хоолойгоо засан "Багшаа иймэрхүү зүйлийг эвтэйхэн хэлэх хэрэгтэй шдээ!"

"Тасалсан юм уу?" гэж ахиад л Брайныг үл тоолоо.

Брайн залхсан янзтай балаа шидээд "Жизель ханиад хүрчихсэн" гэв.

______________

5 настай Жизель болон Брайн

'Найзаа чи яагаад уйлаад байгаа юм?'

Бяцхан жаал нусаа татан "Миний эмээ тэнгэр лүү томлолтоор явсан гэсэн. Одоо ч ирээгүй л байна, би тэрнийг санаж байна!"

Охин чанга инээн 'Чи тэнэг юм уу? Эмээ чинь үхчихсэн л байна шдээ' гэж хээв нэг хэллээ.

Хүү охин руу гомдонгуй ширтсээр "Муухай" гэлээ.


10 настай Жизель болон Брайн

"Хөөе! Тоглоё л доо"

'Үгүй ээ, үгүй би цасанд дургүй'

"Яагаад?"

Брайн чимээгүй л доош гөлрөн толгойгоо сэгсэрлээ.

Жизель энэ бүгдийг ойлгоход хангалттай хугацаа зарцуулсаны эцэст юу ч болоогүй мэт Брайны нүүрийг цасанд булж Брайн уйлсан юмдаа.


Repub note: үнэндээ би яг одоо маш их гунигтай байна. тиймээс энийг оруулж байна.

•Өвөлд хайртай болгох 10н шалтгаан• ✔Where stories live. Discover now