'Өнөөдөр Харта багш бие даалтаа хураана гэсэн. Дуусгасан юм уу?'
Хунгаралдсан цасны хаана явж байгаагаа мэдэхгүй ч алхалсаар байх энэ газрыг хаанах гэдгийг танихын тулд эргэн тойрноо ажиглаж явсан Брайн гэнэтхэн зогтусан "Чи жинхэнээсээ ярьж байна уу?"
'Үүнээс илүү итгэлтэй байсангүй'
"Oww shit, би одоо яах вэ? Өнгөрсөн улирал муу авчихсан энэ улирал унавал яав ч зүгээр өнгөрүүлэхгүй дээ!"
'Мэдсэн юм аа.. за яахав! Чи надад миний нэг хүслийг биелүүлж өгнө гэж амлавал би чамд бие даалтаа өгч болох л юм'
"Мэдээж шүү дээ! Ямар азаар чам шиг найзтай юм бэ" хэмээн нилээн догдолсон байртай хэлэхэд нь Жизель инээсэн болоод 'Би Шекспирийн зохиолыг өвөлтэй зохицуулан бичсэн байгаа. Mail-ээр явуулах болохоор уншаад үзээрэй'
Нэг л мэдэхэд Брайны гэрийн гадаа ирсэн байх ба Жизель хэд алхаад л алга болчихлоо.
Брайн толгой сэгсрэн гэр лүүгээ орсныхоо дараа хүндээр санаа алдлаа. Чухам юунд гэж?
Жизель-Бие даалт. 11.24
"Хүн бүрийн сайн мэдэх Ромео Жульетта жүжгийг өвлөөр төсөөлвөл ямархуу байх байсан бол?"
Хаа сайгүй гунигт автсан хүмүүс. Зөвхөн өвлөөс л болж шүү дээ.
Яагаад гэж үү? Өвөл тэдний хайрыг намраар дамжуулаад аваад явчихсан болохоор л тэр.
Ромео Жульетта яг л энэ жижигхэн өгүүлбэр шиг. Өвөл ч бас адил.......
Хэмээсэн хэдэн мянган үгтэй эсээ байлаа.
Брайн уншихаас татгалзан нэрийг нь өөрчлөөд хадгалж авлаа.
Тэр өнөөдөр ч бас Жизелийн ачаар өвлийг өөр талаар нь мэдэрч авсан юм.
Ядаж л түүнд ханьтай санагдана.
Өрөөг хүйт даалгуулсан өвлийн жихүүн салхи орж ирэх цонхоо хаачихаад цантсан хэсэгт бяцхан зүрх зураад зургийг нь авч найз руугаа явуулаад баярласанаа илэрхийлсэн зурвас бичлээ.
Vote set follow. Бяцхан бичвэр маань хальт уншихад хөнгөхөн мэт боловч үнэхээр гүнзгий утгатай шүү!💛
repub note: tiimeee odooo c sergeen unshihad zurh honduurlej baina
YOU ARE READING
•Өвөлд хайртай болгох 10н шалтгаан• ✔
Lãng mạnБурхан биднийг хувь тавилангаар учруулсанд би итгэдэг. Учруулах учруулахдаа өвөл учруулсанд бүр ч баярладаг. Чи өвөлд мянга дургүй байсан ч чамайг өвлийг хайрладаг болгох аравхан шалтгаан надад бий. Started: 2021.09.29
