'1. Үнэр'
"Үнэр нь юу гэж?"
Жизель толгой сэгсрээд 'Чи нээрээ бүтэхгүй хүн шүү'
Сайхан үнэртэй байдаг юм! Цас орсоны дараах үнэр юугаар ч зүйрлэшгүй тийм л нандин байдаг юм'
"Ооёёё хха үнэр нь гоё гээд би өвөлд дуртай болчихгүй шүү.. тэгж ч гэнэдэхгүй шүү" хэмээн худлаа аальгүйтлээ.
Жизель Брайныг нэг нудраад 'Амаа татаад надтай алх' гэв.
Брайн ч дуугүй толгой дохин дагаж алхлаа.
'Заримдаа чи тайвшралыг цасан дээр хэвтээд, үнэрийг нь үнэртэж мэдэрч болно. Магадгүй миний хувьд хамгийн дажгүй арга байх'
"Жулят-д тэврүүлэхээс хэр юм бэ дээ?"
Жизель дахин Брайныг цохиод 'Хостой хүмүүс сайхан юм өө.. би хэн нэгэнд тэврүүлэх явар байдгийг сайн мэдэхгүй ч.. надад лав хавьгүй дээр шүү'
"Мэдэхгүй юм даа, Жулятаас уучлалт гуйсан.. бурхан минь бид үнэхээр хүүхдүүд шиг юм аа, гэхдээ л эцэст нь бид хамтдаа байна.. сайхан биш гэж үү?"
Жизель толгой дохиод өөрийхөө яриаг үргэлжлүүллээ.
'Цасны үнэр гэж ванлий.. чи хэн нэгэнд тэврүүлэхийг хүсвэл цасны үнэр л чамайг тайтгаруулж чадна. Чи хэн нэгнийг мэдрэхийг хүсвэл, хүсээд ч чадахгүй үед хөвсөлзсөн цасны гоёмсог үнэр л биднийг тайвшруулж чаддаг байх...
Борооны дараах чийг шиг санагдаж магадгүй ч тэрнээс хэд дахин илүү шүү..
Борооны чийг хүнийг ганцаардуулж л чаддаг харин цасных эсрэгээрээ.. хүнийг тайтгаруулж, дэмжиж чаддаг.
Шилэн шалан дээр балет эргэж байгаа мэт
Шилэн хоргонд эрх чөлөөтэй эргэлдэж байгаа мэт
Шилэн үүлэнд эрхэлж байгаа мэт...
Тийм л сайхан үнэртэй байдаг юм Брайн!
Хэзээ ч чинийх болохгүй хүний өмнөөс чамайг тайтгаруулдаг юм..'
🥺🥺🥺🥺🥺🥺unendee bi ene hesgiig biceed uilcihlaa...
vote set follow
засаад оруулах төлөвлөгөөтэй unpub хийсэн ч арай л хайран санагдаад байгаагаар оруулж байгаад төгсгөлөө жоохон уртасгадаг юм уу гэж бодлоо
YOU ARE READING
•Өвөлд хайртай болгох 10н шалтгаан• ✔
RomanceБурхан биднийг хувь тавилангаар учруулсанд би итгэдэг. Учруулах учруулахдаа өвөл учруулсанд бүр ч баярладаг. Чи өвөлд мянга дургүй байсан ч чамайг өвлийг хайрладаг болгох аравхан шалтгаан надад бий. Started: 2021.09.29
