'Сайн уу? Би Жизель байна'
"Сайн уу? Би Брайн байна"
'Бид сайн найзууд, бас бид 15 настай'
Хажууд суугаа охиноосоо арай жижгэвтэр биетэй хүү охины гараас атган камер луу харуулаад "Магадгүй ирээдүйд бидний хэн нь ч хүнтэй гэрлэх бодолгүй байхад эцэг эх маань хүнтэй гэрлэ гэж шамдуулвал би түүнтэй л гэрлэнэ"
Охин хүүгийн хэлсэн үгэнд ичсэндээ ч юм уу аль эсвэл үнэхээр уурссандаа ч юм уу гараа татаж аван толгой руу нь хүчтэй цохиод 'Үгүй шүү үгүй' гэж бушуухан хэллээ.
"Манай энэ найз жоохон ичимхий л дээ, та нар ойлгоорой"
'Би үнэхээр тийм ичимхий гэж үү' гэсээр DVD тоглуулагчаа унтраалаа.
цаанаас кофе барьж ирсэн залуу аягатайгаа эмэгтэйд өгөөд "Мм тийм ээ, ялангуяа энэ бичлэгийн үеэр бүр ч ичимхий байсан өсвөр насандаа байсан болохоор ч тэр үү?"
'Заза хха'
Кофегоо амсан инээмсэглээд 'Чи үнэхээр шилдэг нь, уудгүй байж их гоё чанана'
Брайн цайгаа балгалаад "Мэдээж"
'Чи тэгээд надтай гэрлэх хэвээрээ юу'
"Чи хүсвэл"
Тэдний дулаахан инээмсэглэл, эргэн тойрноо улам л тав тухтай агаад тохилог болгоно.
Хайр гэдэг ирээд л буцчихдаг тийм л оч шиг зүйл байх.
Хэн ч хэзээ ч жинхэнэ хайраа удтал нь барьж чадахгүй, зүгээр л зуураад өнгөрөх мэт...
Брайн одоо хорвоод орь ганцаар үлдсэн гэх шиг өөрийгөө төсөөлж сүүлчийн удаа хэмээн өөртөө амлаад DVD тоглуулагчаа асаав.
'Сайн уу? Би Жизель байна'
"Сайн уу? Би-"
Үргэлжлүүлж үзэж чадсангүй тэрбээр тэнгэрт хальсан хайртыхаа төлөө гашуудан уйлж эхлэсэн нь тэр.
Үргэлж өөрийгөө сүүлийх, эцсийх хэмээн хуурж өдөр бүр шаналж, шөнө бүр хайртыгаа бодож залбирна.
Тэрэнд эргээд ирэхийг, нэг болбол цаг хугацааг ухрааж өгөхийг.
Амьдралд хэзээ ч засаж болохгүй алдаа гэж байдаг. Брайны амьдралын турших цорын ганц бөгөөд, айхавтар алдаа нь яах аргагүй Жизель болж дууссан түүх....
uvul bol ingej l tusuulugddugduu nadad. <3
YOU ARE READING
•Өвөлд хайртай болгох 10н шалтгаан• ✔
Любовные романыБурхан биднийг хувь тавилангаар учруулсанд би итгэдэг. Учруулах учруулахдаа өвөл учруулсанд бүр ч баярладаг. Чи өвөлд мянга дургүй байсан ч чамайг өвлийг хайрладаг болгох аравхан шалтгаан надад бий. Started: 2021.09.29
