'За хүүхдүүдээ сурах бичгийхээ 40р хуудсыг гаргаад үзээрэй. Тэнд миний ярьсан зүйлс бүгд тэмдэглэгдсэн байгаа. Тэгээд нэр цохсон хүүхдүүдээс бусад нь тарж болно'
Анги ч дуу шуу болсоор, нэр цохсон гэдэг бүлэгт багтаагүй сурагчид инээд алдсаар ангийг орхилоо.
Эдний дунд бидний гол дүрийн баатар Хан Сүжи ч мөн адил суух ба эргэн тойрноо харчихаад тохуурхан инээмсэглэлээ.
Учир гэвэл түүнийг үргэлж л хичээлээ хийдэггүй, банзал гэх мэтээр доромжилдог байсан охид одоо тэрэнтэй хамтдаа бүр хичээлийн бус цагаар багшдаа дуудагдчихсан сууж байна шүү дээ.
'Хичээлээ хийх хэрэгтэй' гэх баргил хоолойгоор бодлоосоо салсан охин доош тонгойн гараа дэрлээд чимээгүйхэн л хэвтлээ.
Уг нь түүнд хуучин багш нь олон үггүй дажгүй санагддаг байсан ч шинэ багш нь залуу дээрээс нь царайлаг болохоор ядахнаа дээр байдаггүй юм аа гэхэд яршиг багатай гэж найдаж байсан юм.
Мэдээж энэ найдлагыг нь шинэ багш гэх залуу нэр төртэйгөөр нураасан юмдаа.
Сүжигийн энэ бодол нь мөн л удаан үргэлжилсэнгүй Жинёны 'Хан Сүжи' хэмээх зандарсан хоолойгоор буснисан юм.
"Асуудал гараа юу?"
'Мэдээж тийм хатагтай? Та бидэнд хичээлээ хэрхэн үр дүнтэй хийх хэрхэн дүнгээ сайн гаргах талаар бодлоо хуваалцахгүй биз? Хэрэв та мэддэгсэн бол дараа жил төгсөх ёстой доо'
Сүжи нүдээ эргэлдүүлээд залхсан аятай санаа алдаад "Надад хичээх шаардлага байдаггүй. Би байгаагаараа л сургуулийн эхний 3т жагсаж чадна"
Энэ л Сүжигийн өөртөө барддаг шалтгаануудын нэг. Ядаж л тэр хэнээс ч гуйхгүйгээр өөрийхөө толгойг ашиглаж чадна. Ингэх нь гэр бүл рүүгээ хашгирахаас хамаагүй өөр хэрэг шүү.
____/°°°°°°°/_______
Нэг л мэдэхэд уйтгартай яриа нь дуусж Сүжи ганцаараа үлдсэнээ мэдэн гарах гэхэд шинэхэн багш нь түүнийг зогсоон хэсэг ширтэж байгаад нүдээ онийсгон түүн рүү хялам хийгээд 'Чи үнэхээр тоглоом биш бололтой?' гэлээ.
Охин юу яриад байгааг ойлгохгүйн, дээрээс юу ч болоогүй байхад өөр лүү нь муухай харцаа чулуудсанд уур нь хүрэн түргэхэн гарах талаар бодон хаалга руу чиглэтэл залуугийн хэлсэн эхний өгүүлбэр түүнийг сонсох сонирхолгүй болгосон бол хоёр дохь өгүүлбэр нь түүнийг гүн шок-нд оруулсан юм.
________
Сүжи өмнөх шигээ л модон чихрээ хүлхэн явж байхдаа найз нь хэдийнээ түүнийг хаяад явсанг мэдээд санаа алдан чихрээ хогийн сав луу чулуудлаа.
Хоёр долоо хоногийн өмнө ангийхаа шинэ халуухан залуухан есөн шид нь бүрдсэн залуутай хийсэн ярилцлагаас хойш тэр юм л бол хурдхан харьж, хурдхан сургуулиасаа холдохыг хүсэх болсон.
Хөөрхий охины хүслийг нь хэзээ ч бурхан сонсдоггүй гэдэг таамгийг яг л зөвтгөх мэт үргэлж л шинэ багш нь түүнтэй тааралдаж байгаа.
Мэдээж тааралдах болгондоо яршиг болох нэг зүйл бэлдчихсэн л ирнэ.
Ашгүй энэ удаад зүгээр өнгөрөөх бололтой хэмээн Сүжи баярлан бушуухан автобусны буудал руу алхаж байтал өнөөх лай нь дахиад учирлаа.
___________
•7 хоногийн өмнө•
'Гэрийхээ хаягийг өгчих?'
Сүжи залхан хөдөлж ядаж байсан хөлөө зөөж, яг гарахын даваан дээр Жинён 'Хан Жиминий дүү биздээ? Хаягийг нь өгчих' гэж тохуурхан хэллээ.
Сүжи амандаа хараал урсгасаар "Юугаа хүссэн юм?" гэхэд Жинён тоглоод байна уу? гэсэн харцаар харан хөмсөгөө өргөөд 'Гэрийнхээ хаягийг өгчих' гэж давтан хэллээ.
________
Тэр өдөр Сүжи хариад л бүх зүйлийг мэдсэн.
Шинэхэн багш нь үзэн яддаг нийгмийн гажуудал болох эгчийх нь фен залуучуудын нэг гэдгийг.
Мэдээж тэр сошиал ашигаладг л байж таарна. Тэгэхээр эгчийг нь эмэгтэй хүн сонирходгийг мэдэж л таарна. Инээдтэй юм.. Сүжи эгчийхээ царай, бие хааг хаана ч хэн ч харсан үнэхээр үгээр хэлэмгүй үзэсгэлэнтэйг мэддэг ч бүх зүйл эгчид нь зориулагдчихсан юм шиг байдагт тэр дургүй.
"Үзэн ядаж байна Хан Жимин"
Гэж амандаа бувтнаад хойш эргэн Жинён руу нэг муухай хараад "Дагаад яв? Энэ удаа л биш бол дахиж чамд аз таарахгүй шүү" гэлээ.
'Би чамайг ямар соёлгүй гэдгийг чинь хэлсэн билүү? Сүжи'
"Ашш наад заваан амаараа битгий миний нэрийг дуудаад бай"
Enjoy..
Taalagdval vote set husvel follow me kk
YOU ARE READING
|| T-O-Z-N-A || Daddy Version || ✔
Fanfiction𝐓-𝐎-𝐙-𝐍-𝐀 бичвэрийн хоёрдугаар бүлэг буюу 𝐓-𝐎-𝐙-𝐍-𝐀 𝐃𝐚𝐝𝐝𝐲 𝐕𝐞𝐫𝐬𝐢𝐨𝐧. Daddy гээд учир зүггүй Babygirl-оо болгоод хувцас хунарыг нь ураад байсан тухай бол гардаггүй. Аа бас тийм биш гээд үнсэж үнгэх тухай гардаггүй гэсэн үг биш. ...