10. Ууртай Сүжи

304 47 5
                                    

Охин нь уйлсанаас хойш Сүжи ч хаалга саваад гараад явчихсан.

Утас руу нь залгаад холбогдохгүй, гэр лүү нь залгасан боловч гэртээ байхгүй байна гэсэн хариу авсан..

Өөрийн хайхрамжгүйгээс болж охиноо өнчрүүлээд, өөрийн шуналын төлөө сурагчийхаа амьдралыг хар толбоор дүүргээд л.. одоо ер нь тэрэнд ямар ч шинэ содон зүйл хийх хүсэл байхгүй байгаа мэт л сэтгэл нь хоосон оргино.

Зүгээр л айсан гэх мэдрэмжиндээ итгэхийг хүссэн  ч , яав ч айдас биш яав ч харамсал биш ... энэ зүгээр л гуниг байсан юм.

Залуу хүү байхдаа Ромео Жульетта уншаад сэтгэл нь өвдөж, хагацсан хайраа санагалзаж байсан тэр мэдрэмж Жинёнд дахин нүүрлэж, дурласан гэдгээ ухаараад үнэгчлэх охиноо үнсээд гэрээс гарлаа.

____________


Сүжи найзыхаа өгсөн чихрийг хүлхэнгээ гараа халаасандаа шургуулаад ойрд болоод байгаа хачирхалтай зүйлсийг нэгд нэгэнгүй эргэцүүлэн бодно.

Намар дундаа ороод нилээн удаж байхад шилжиж ирсэн багш нь, гэтэл одоо намар нь дуусаагүй байдаг.

Тэд бараг л хосуудын харилцаатай .. гэж бодох төдийд л Сүжигийн нүүрэнд инээмсэглэл тодорно.

Тийм ээ тэд бараг л хосууд шиг байсан шүү дээ

Байсан...

Үгүй ээ яаж ч бодсон эгчийх нь хүүхэд байхад тэр яаж өөрийгөө ээж нь гэж хүлээн зөвшөөрч чадах юм?

Яагаад ч юм өөрийгөө гэнэтхэн л хойд ээж болчихсон юм шиг санаж, үнсгэлжингийн үлгэр ч санаанд нь бууж байх шиг

_____________



Хотын нөгөө захад Жинён 'Ах' гэж хадгалсан дугаар луу залгах ба удсан ч үгүй өнөө хүн нь дуудлагыг хүлээж аван мэнд мэднэ.

'Сайн байна уу? Ахаа'

'Тийм ээ, чи нээрээ овоо монди юм аа том охины минь найз залуу гэж ирсэн ээ л бага охинтой минь болзчихдог'


Гээд инээхэд нь Жинён ч дагаж инээгээд Сүжитэй ам мурийсан, хаана байгааг нь асууж өгөх талаар хүсэлт тавиад зорьсондоо хүрсэн болоод ч тэр үү? нилээн баяртай харагдлаа.


_______________


"Муу өөдгүй багш!" гээд чулуу өшиглөн нусаа татаад "Ядаж ганц залгаж болдоггүй юм байхдаа"

-
-
-
-
-

"Аашш тийм байсан ч ядаж ганц залгаж болно шдээ, хичнээн эгчид сайн байсан ч хүн чанараасаа зулгаагаад ганц залгахад үхэх гээд байсан юм байхдаа" гэж өөрөө өөртэйгөө яриад газар тэрийн уналаа.

Нэг гараараа шороо малтаж нөгөө гараараа нулимсаа шудраад "Балай амьтан, хүний охиныг ээжтэй нь ч амьдруулж чадахгүй. Тэр хөөрхөн охиныг хүмүүст дээрэлхүүлээд л.. угаасаа балай байх нь аргаг-"

'Кхмм'

Уг нь ирээд нилээн удчихсан, урдуур хойгуур нь эргэлдээд байхад л тоохгүй байсан учраас хоолойгоо засаж өөрийгөө тоолгуулж байгаа ухаантай...


"Ээ гончиг сумлаа цагаан дарь эх минь..О_О"

'Сүжи сурагч юу ч мэдэхгүй байж яасан их юм ярьж байна аа?'

"Өөө тэр нөгөө юу ч биш ээ.."

Сүжи хэсэг бодлоо.. тэгээд гайхлаа.. уг нь уурлах ёстой хүн нь өөрөө биш бил үү? Яагаад багш уурлаад байгаа билээ? гэж бодож байгаад хөмсөгөө зангидан ууртай дүр эсгэхийг хичээн "Би ууртай байна шүү, цаашаа бай"

'Ууртай охин байх нь ээ? Тэгвэл би ч гэсэн уурлана аа яадаг юм. Сүжи уурлаад байхад яагаад Жинён уурлаж болдоггүй юм?'

Сүжи духаа алгадаад хошуугаа унжуулан "Өө та нээрээ" гээд яг таг таван минутын дараа эгчийхээ талаар ам нээсэн юм даа.

_______________


'Үнэндээ чи надаас тайлбар ч сонсолгүй тэгээд явчихаар чинь их гайхсан шүү.. хэдэн жилийн өмнө Жиминтэй танилцаж байсан юм. Би анхнаасаа л эгчид чинь татагдаж эхэлсэн гэхдээ санамсаргүй алдаанаас ч гэх юм уу? Тиймэрхүү зүйлээс болж... эгчийн чинь найзыг жирэмсэн болгоод, хүүхдээ төрүүлэхдээ хүндрэлээс болж өөрөө тэсээгүй юм...'

Мэдээж энийг ярихад Жинёнд хэцүү байгаа ч нөгөө л хэлдэгээр манай гол дүр хэн билээ? СҮЖИ шүү дээ. Цаа чинь хоёр жилийн өмнөөс өдөр бүр гэрт нь ирж өөрт нь хань болдог байсан эгчийх нь найз гэнэтхэн алга болсон учрыг сая л ойлгох шиг болж энийг хэлээгүй эгчийгээ улам бүр л үзэн ядаж байсан юмдаг..

Жинён аажуухнаар Сүжигийн гарыг атгаж нисээд явчихсан ухаан санааг нь өөр дээрээ авч ирээд 'Одооноос зөвхөн чамайг харж амьдрахыг минь зөвшөөрөөч? Ууртай Сүжи минь' гэлээ.



125р анги төгсөв.😂



Vote set follow kkkkk


|| T-O-Z-N-A || Daddy Version || ✔Where stories live. Discover now