1

744 57 12
                                    

Дунд сургуулийн 1р ангиасаа хойш сайн байсан хөвгүүнтэйгээ адилхан ахлах сургуульд орсон. Энэ жил дахиад л адилхан их сургуульд оржээ.

Дунд сургуульд орохдоо түүнийг олж хараад анхны харцаар дурлаж орхисон. Жоохон байсан болохоор шохоорхол байсан байх. Гэхдээ үнэхээр сайн байсан. Дунд сургуулиа төгсөх үед ингээд л салдаг юм байж л гэж бодсон.

Харин нэг ахлах сургуульд орсоноос хойш жинхнээсээ хайрлах болсон. Тэгсэн ч хархаас хазахын заяагүй гэдэг шиг анги дээр л өдөржин ширтэж заримдаа гэр лүү нь нууцаар дагана. Түүнээс өөр юу ч хийж чадахгүй.

Үнэндээ надад бас дургүй л дээ. Төрөлхийн бүрэг дорой хүүхэд байсан тэр зангаараа л түүнтэй дотносож чадаагүй. Тэр намайг эхэндээ ангын ноомой хүүхэд гэж боддог байсан бол сүүлдээ өөрт нь сайн гээд "ядаргаа" гэж харлаг болсон.

Найзуудых нь хүрээлэл ч тэр өөрөө ч тэр их зангын туйлууд. Түүн шиг тэнгэрийн амьтанд хүрч чадахгүй хорхой гэдгээ мэдэх ч мангар юм шиг тэрэнд сайн болчихсон.

Ахлах сургуулиа төгсөхдөө яг сэтгэлээ татъя гэж бодсон ч энэ жил их сургууль дээр хараад дахиад л дурлачихсан. Бүр очиж очиж нэг ангид орж таарсан. Бурхан надаар тоглохыг их хүсчээ?.

Дунд сургуульд байхдаа айлын өргөмөл хүүхэд гэдгээс болоод дээрлхүүлдэг байсан. Ахлах сургуульд орсон жилээ тэмдэглэлийн дэвтэр дээрээ тэхёнд сайн тухайгаа биччихсэн байсан. Тэрийгээ нэг өдөр ангидаа үлдээчихсэн байсныг нь нөгөө ангыхан олж уншаад "Гей" гээд сургуулиар тараад бүгд дээрлхэх болсон.

Тэхёныг дунд ангынх нь найзууд ахлах ангид нь ч дагалдсан болохоор "өргөмөл, гей" гэх хоёр шалтгаанаар дээрлхүүлэх болсон.

Харин их сургуульд үүнийг маань мэдэх хэн ч байхгүй болохоор сул дорой байдлаа хаяна гэж бодсон боловч тэхён гараад ирсэн. Гэхдээ найзууд нь дагалдаагүй.

Sunne

Шинэ бичвэртээ тавтай морил.🧚‍♀️
Энэ бичвэрийг өөрөөсөө сэдвэлсэн байдаг юм.😹 Гэхдээ 6 жилийн турш сайн байсан гэдгээс бусад нь бүгд зохиомол зүйл болно.❤

Crush-✓Where stories live. Discover now