7

291 47 9
                                    

Хаалгаа онгойлговол хэлсэн ёсоороо тэхён байв. Өөрөө хойшоо болж өгөөд орууллаа.

-"хүн байхгүй байгаа юм уу?"

-"одоогоор тийм л байна"

-"ашгүй дээ надад тухтай байх" гэнэ шүү.

Гадуур хувцсаа тайлчихаад явсаар зочны өрөөнд орон буйдан дээр тухтайхан суулаа. Би өрөө рүүгээ орон өчигдрийн баахан цааснуудаа авчиран ширээн дээр тавихад тэхён над руу гайхан харав.

-"юу гаа хараад байгаа юм?"

-"хөөе л дээ, ядаж уух юм өгөөч"

-"эшш" ингэж хэлэн нүдээ эргэлдүүлчихээд гал тогооны өрөө рүү орон шүүс хийж ирэн өмнө нь тавьлаа.

-"за одоо хурдхан юм хийгээд яв"

-"дөнгөж орж ирээд л хөөгдчихлөө дөө"

Шүүснээсээ нэг балгачихаад өнөөх цааснуудыг аван эргүүлж тойруулж баахан харав. Бүтэхгүй шинжтэй. Түүнээс цаасыг булааж шахуу аваад ширээндээ суугаад эхнээс нь бүртгэж эхэллээ.

_

Бүх нэгтгэлээ дуусчихаад суниалаа. Тэхён бараг юм хийсэн юм уу? Намайг өдөхөөс өөр зүйл хийгээгүй байх.

-"за одоо дуусчихсан болохоор яв"

-"өлсөөд байна"

-"гэртээ очоод хоолоо хийж ид!"

-"надад хоол хийгээд өг"

-"яаа, энэ чиний гэр юм уу? Яваач"

-"ээлдээ бомгюхан минь, эсвэл би хоол хийгээд өгье"

-"чадахыг чинь харъя"

-"тэгэлдээ" ингэчихээд шууд л гал тогооны өрөө рүү орон хөргөгч ухаж эхэллээ. Хөргөгчнөөс хоолны бэлдэц гаргаж ирэн хийж байгаа бололтой түжигнэнэ.

Тэхёныг хоол хийж байх зуур нь зурагт үзэн сууна. Үзэх зүйл олдохшүй буйдан дээрээ унаад өгөх үед хаалга дуугарлаа. Ээж аав хоёр уу? Сүбин ах уу?

Залхуутай алхсаар онгойлговол сүбин ах байлаа.

-"ахаа, та яасан муухай юм. Өглөө хэлэлгүй явчихаж гэнэ" гээд шууд л түүнийг тэврэн авав. Тэгсэн сүбин ахын хойно нэг танихгүй ах?

Хэн билээ гэж бодон тэврэлтээ салган сүбин ахаас хэн юм гэж асуулаа. Яг тэр үед тэхён ч бас биднийг харж байлаа.

-"аан, ахых нь найз залуу. Өнөөдөр ах эгч хоёрт танилцуулах гээд ирсэн юм"

-"аан, тийм байх нь"

-"яа, бомгю энэ хэн юм" тэхён гэнэт л хойноос ингэж асуув. Энэнд хамаатай билүү?

-"чамд хамаагүй ээ" ингэж хэлэх зуур сүбин ах аль хэдийн тэхёнд ах нь байна гээд хэлчихлээ.

Тэднийг оруулан шууд л сүбин ахыг зуураад авав. Тэгэхэд нөгөө ах над руу үнэхээр хачин харлаа. Аргагүй шүү дээ, хэн л найз залууд нь наалдаад байвал дуртай байхав. Гэхдээ миний ах л бол миний юм. Би тэрэнд өгмөөргүй байна!

Тэхён хүртэл халбага барьчихсан тэр ахтай зэрэгцэн бидэн руу хачин харна.

-"та хоёр яг ах дүү хоёр мөн үү?" Нөгөө ах ингэж ам нээв.

-"та надаас миний ахыг харамлаад хэрэггүй л болов уу?"

_

Удалгүй тэхёны хоол бэлэн болсон бололтой тавагтай хоол барьсаар ирлээ. Олигтой зүйл болсон л гэж бодохгүй байна.

Тэр хооронд ч бид танилцаад амжсан. Ёнжүн ах хүргэний хувиар тэхёнд туслалцана гээд гал тогоо руу хамт орсон.

Харин сүбин ах бид хоёр буйдан дээр зурагт үзээд л. Тэхён, ёнжүн ах хоёр ч танилцаж амжсан байх.

Өнөөх хоолыг амсвал юу вээ? Рестораны хоол юм уу? Би хэлэх үггүй болон чимээгүй болчихлоо.

-"за ямар болохыг харъя гээд байсан"
Гэж ёжтой инээн элгээ тэврэн зогсов.

-"үгүй ээ яахав гайгүй л юм"

_

Бүгдээрээ хооллочихоод тэхён ч явах боллоо. Түүнийг үүдэн дээрээс гаргаж өгчихөөд ирэхэд сүбин ах

-"бомгю яа, энэ нөгөө их зант чинь юм уу?"

-"аан харин тийн" гээд удирдлага аван буйдан дээр хэвтлээ.

-"тэр чинь чамд л сайн юм байна шдэ" гэж ёнжүн ах ам нээв.

-"та яагаад тэгж бодоод байгаа юм?"

-"ах нь мэднэ шүү дээ, тийм байж л танай энэ бас чамтай адилхан хатуу самрыг өөрийн болгосон юм" гээд хөлөө ачин эхэмсэг царайлна.

-"за битгий илүү дутуу юм ярьж байгаад танилцуулагдахаасаа өмнө үхчихээрэй" гээд сүбин ах муухай харлаа.

Зайлуул ёнжүн ах базагддаг бололтой.

Sunne

Ёстой хогийн хэсэг байлаадаа🤦‍♀️
Ер нь өдөр ирэх тусам онцгүй болоод байх шиг ээ~
Юу гэж бодож байна¿?
U

npub хийх бодол ч төрж байна.

Crush-✓Where stories live. Discover now