Тэхён хүүгийн хүсэн хүлээсэн хичээл орох өдөр ийн эхэллээ. Хар өглөөгүүр эртлэн босож бэлэн болчихоод бомгюгын гэр лүү яаравчилна.
Гэрийнх нь гадаа ирчихсэн халаасандаа гараа хийн дээшээ харан зогслоо. Удалгүй том төмрөн, торон хаалга онгойх чимээ нь дуулдав. Бомгю байна гэж бодон харвал яг л байлаа.
Хурдхан алхаж очоод хүзүүн дээр нь гараа давуулан тэврэхэд бомгю муухай царайлан гарыг нь буулгачихаад түрүүлээд явж эхлэв. Тэхён хойноос нь гүйж очин дахин гараа тавиад
-"бомгю? Чи ойлгохгүй байна уу?"
-"юуг ойлгох ёстой юм?"
-"би чамд сайн гэдгийг"
-"ямар мөрийн дээр намайг тавьсан юм дээ?"
-"мөрий энэ тэр биш !"
-"би тоглоомонд дургүй болохоор өөр хүн олно уу, баярлалаа" ингэж хэлчихээд бүр түрүүлэн алхахад тэхён хойно нь сэтгэлээр унасан бололтой газар ширтэн үлдлээ.
_
Энэ өдрийн хичээл дээр тэхён сүнсгүй юм шиг л зөвхөн урдах хичээлээ л хийж байв. Харин бомгю тэхён руу үе үе харан байх нь сэтгэлдэх оч нь цогшсон бололтой.
Хичээл таран бүх сурагчид гарцгаахад тэхён сууж үлдсэн байлаа. Харин бомгю сүүлийн хичээл дээр унтсанаас хойш сэрээгүй хэвтэнэ.
Тэхёнд бомгюгын унтаж байгаа нь эгдүүтэй санагдан суудлаасаа босон хажууд нь очиж суув.
Урт үсээр нь оролдон, хөвсийлгөөд. Булцгар хацарыг нь зөөлхөн чимхэн, илнэ. Дараа нь саянаас хойш нүдэнд нь тусаад байсан ягаан уруул дээр нь гараа аваачлаа. Будчихсан юм шиг л ягаахан уруул нь хүрэхэд хөвөн мэт зөөлөн. Үнсчихмээр санагдаад байсан тул өөрийн эрхгүй уруулаа хазна.
Яг энэ үед бомгю зөөлөн нүдээ нээлээ. Тэхён гараа хурдхан татаж авахад бомгю өрөөсөн нүд нь аниатай өндийлөө. Нүдээ нухласаар сая нэг юм тэхёныг анзаарав.
-"ю-юу вэ? Чи энд юу хийж байгаа юм?"
-"хичээл тарчихсан байхад унтаад л байх юм аа"
-"тарчихсаааан?" Нүд нь том болон гайхан босч ирлээ.
-"нэгэнт өнгөрсөөн одоо гэрлүүгээ харьцгаая"
Хариу хэлэлгүй шууд л дэвтэр номоо цүнхлэн босон хаалга руу зүглэхэд тэхён хурдхан шиг цүнхээ авч мөрөндөө тохчихоод бомгюгын араас явлаа.
Яг ангыхаа хаалгаар гардгын даваан дээр тэхён бомгюг хаалганы хажуугын хана руу шахан зогслоо. Бомгю хүүгийн нүд нь томрон ээрч муурна.
-"ю-юу хийгээд байгаа юм"
-"гуйя бомгю, би чамаар тоглоогүй байна. Би чамд сайн, хайртай за юу"
-"......." хэлэх үг ч олдохгүй хананд шахагдан зогсох хүү. Дотроо юу бодож байгаа бол?
-"үнэхээр тоглоогүй болохоор, миний найз залуу болох уу?"
Sunne
🤦♀️🐾🥔