Тэхён гэртээ оччихоод сургууль дээрээ ирэн бомгюгын байх ёстой анги руу орвол тарчихсан байлаа. Тарчихсан бол сая тааралдах байсан даа, хаана байна гэж бодон дахин сургуулийн хаалга болон эргэн тойронд нь хайгаад олсонгүй.
Утас руу нь залгавал авсангүй. Санаа зовон энэ тэрүүгээр гүйж эхэллээ. Гэтэл яг хажуугийн буланг эргэтэл өнөөх танхай найзууд нь бомгюгын хамт зогсож байх ажээ.
Шууд л гүйж очин бомгю руу харвал их л айсан царайтай байв. Түүний гарнаас татан өөртөө наагаад найзууд руугаа харвал ёжилсон, гайхсан царайнууд байлаа.
-"Тэхён аа, хүнээ андуурчихаагүй биз дээ. Наадхыгаа биш найзыгаа ирж тэврэх ёстой биз дээ?"
-"андуураагүй ээ, энэ хүн миний найз залуу болохоор битгий дахиж энд тэнд таарчихаад тайван явуулахгүй байгаад байгаарай" гэж хүйтэн, ширүүн өнгөөр хэлчихээд бомгюг чирэн явлаа.
Тэднээс холдсоны дараа тэхён гэнэт зогсоод бомгюг эргүүлж тойруулж хараад зүгээр үү гэж шалгаана.
-"яасан, зүгээр биз дээ, тэд яагачгүй биз?"
-"зүгээр ээ"
-"айсан уу?"
-"мхн"
-"яаж байгаад таарчихав?"
-"сургуулийн үүдэнд"
-"Тээр, хэлсэн биз дээ. Битгий гараарай гэж" гээд гарнаас нь татан өөртөө наалаа.
-"чи хаачаад ирсэн юм?"
-"гэрийхэн амралтаар явах гэж байгаа гэнэ, тэгээд юмнуудыг нь зөөж өгөөд ирлээ"
-"аан"
-"хоёулаа болзоогоо манай гэрт хийх үү?"
-"тэгье"
_
Тэд болзоогоо тэхёныд хийх болон одоо ирцгээсэн байгаа нь энээ.
Тэхён гал тогоондоо хоол хийн бомгю зочны өрөөнд кино сонгож ядна. Удалгүй хоолны сайхан үнэр үнэртэн тэхён гарынхаа хоолыг барин ирлээ. Тэд одоохондоо зурагтын нэвтрүүлэг үзээд дараа нь киногоо үзэхээр төлөвлөжээ.
_
-"хайраа гэрийхэндээ өнөөдөр очихгүй шүү гэдгээ хэлчих, чи энд хонох учраас"
-"юу? , заза"
Кино үзэж байх зуур тэхён хайртыгаа гэртээ үлдээмээр санагдан ийн авч үлдлээ. Үе үе бомгю руу харвал хөөрхөн царай болон ягаахан уруул нь л анхаарал татаж аж.
Яг чухал хэсэг гараагүй үеийг нь далимдуулаад тэхён хурдхан шиг хөдлөн бомгюгын хацарнаас нь барьж аваад үнсчихлээ.
Бомгю нүд нь бүлтийн гайхан хараад тэхёны зүрхийг тайван байлгасангүй илүү ихийг хүсэхэд хүргэнэ.
Тэгтэл бомгю тэхёны доод уруулыг нь зөөлөн хазчихлаа. Тэхён цочсондоо уруулаа салган урууландаа зөөлхөн хүрэхэд бомгю түүнийг шоолсон харцаар харж байв.
Тэхён инээн "шийтгүүлэх хэрэгтэй болох нь дээ" гээд бомгюгын дээрээс үсрэн уналаа.
Sunne
Заа ингээд та бүхний уйдааг гаргах төдий байсан бичвэр маань дууслаа.😌
Бас л энэ төгсгөлийн партыг гайгүй дүрсэлж чадсангүй. Гэхдээ зүгээрээ хаха.😹
Тэгээд энэ хүртэл уншсан уншигч нартаа баярлалаа.❤🍒
Дараагын шинэ бичвэр хэзээ эхлэх нь тодорхойгүй ахаха.🤣 Гэхдээ нэг л өдөр шинэ бичвэрээр уулзах болно оо.🍩🍭