•Taehyun's pov•
Өдөр болгон хүн ширтээд л, заримдаа дагдаг байсан хүн ойрт тэгэхээ больчихжээ. Муухай санагдаад байх чинь. Яагаад?
Дунд сургуульд байхад л надад сайн гэдгийг нь мэддэг байсан. Тэр үед би тэрэнд үнэхээр дургүй байж билээ. Хүүхдүүд ч түүнийг их дээрлхэнэ.
Ахлах сургуульд орсноос хойш би түүнийг сонирхох болсон. Зүгээр л сонирхолтой санагдсан.
Яг тэр үеэс л эхлэн миний ааш зан төлөвшиж илүү сайн хүн болохыг хичээдэг болсон. Гэхдээ дотроо л. Найзууд маань хэзээ ч засрахгүй танхай амьтад. Яаж ч яваад тэд нартай найзлачихсан юм. Тэдэнд илүү сайжирч байгаагаа зүгээр л мэдэгдүүлэхийг хүсэхгүй тэдний нүдэн дээр л танхай, их зантай аашлана.
Сүүлдээ бомгю өрөвдөлтэй санагддаг болсон. Үрчлүүлсэн, гей байхаараа яагаад бусдад тэгж дээрлхүүлнэ гэж? Тэдэнд гай болсон билүү?
Хичнээн ингэж бодсон ч түүнд туслаж үл чадна. Би бас л өөдгүй хүн.
Их сургуульд орох үедээ аль хэдийн түүнд сайн болчихсоноо ойлгосон юм.
Түүнтэй адил сургуульд орохыг хүсэн ямар сургуульд орох тухай нь судлахад миний орохыг хүсэж байсан анагаахын сургуульд байсан.Дараа нь танхай найзуудаасаа салахыг хүслээ. Аз таарахад тэд анагаахаар явахгүй гэсэн.
Ингээд л сургуульдаа ороод сар болоход тэр надад сайн юм шиг хэвээрээ. Гэхдээ би үнэндээ хариу юу ч хийж чадахгүй байна. Их зантай зан минь салаагүй л.
Гэтэл хоёр долоо хоногийн өмнөөс тэр над руу харахаа больчихсон. Уг нь үргэлж л ширтээд сууж байдаг юмсан.
Харин долоо хоногийн өмнөөс түүнийг өөрөө найрах санаа орж ирэн хэрэгжүүлж эхэлсэн. Гэтэл юу ч дуугарахгүй байна!
Яадаг ч байсан чамайг авмаар байна!
Sunne
Миний 2 зохиол дээрх тэхён шиг шулуухан амьтан алга аа😹🤦♀️
Гоё сэтгэгдэл авмаар байна. Desire to live ийн үеэр сэтгэгдэл аваагүй болохоор...🥺🍇
Шинэ оны мэнд!🥺❤