Алхаад нэг их удаагүй байтал хэн нэгэн чихэвчийг минь авчихав. Хэн бэ гэж бодон хажуу тийшээ гайхан харвал тэхён.
Юу хийж яваа юм бол? Тэр найзуудтайгаа явахгүй.
-"чи одоо шууд гэрлүүгээ харих юм уу?"
Хариу болгон зүгээр л толгой дохьлоо.-"тэгвэл би чамайг хүргээд өгье" гэнэ шүү
-"би өөрөө явчихаж чадна"
-"чи саяны хэдтэй таарч магадгүй, таарвал тэд чамайг яасан ч зүгээр явуулахгүй"
-"чи нэгдээд бүр олуулаа дээрэлхэх гэсэн юм уу?"
-"үгүй ээ, зүгээр хамгаалахыг хүссэн юм"
-"тэгж хамгаалуулахыг хүсэхгүй байна"
-"зүгээр л явъя аа" гэж хэлчихээд намайг урагш харуулаад хойноос түлхэлээ.
Яах ч аргагүй алхаж байтал түлхэхээ болиод хажууд халаасандаа гараа хийгээд алхаж эхлэв.
Хоорондоо юу ч ярилгүй чимээгүй явсаар гэрийнхээ хажууд ирлээ.
-"одоо ирчихсэн болохоор яв"
-"судалгааныхаа нийтгэлийг маргааш гаргах уу?"
-"би өөрөө гаргачих болохоор хэрэггүй ээ"
-"маргааш би гэрт чинь хүрээд ирье, тэгээд хамтдаа хийцгээе"
-"зааз" ингэж хэлээд орохоор зүглэлээ.
-"уучлаарай" гэнэт ингэж хэлэхээр нь гайхан эргэж харвал
-"саяны явдалд уучлаарай" гэж хэлчихээд цаашаа эргэн яваад өгөв.
Гайхалтай, энэ хүний ааш занг үнэхээр ойлгохгүй юм аа. Их зантай, дээрэлхүү, эсвэл бүр хүн өдөөд тайван байлгахгүй.
Толгойгоо сэгсэрчихээд гэрлүүгээ орлоо. Гэртээ орвол үүдэнд нэг танихгүй гутал байх юм. Хэн юм бол?
Гадуур хувцсаа тайлчихаад зочны өрөөнд орвол багаасаа л хамт байсан хайрт үеэл минь буюу миний ах, найз, үеэл гээд олон зүйлийг нөхөж өгдөг хүн буйдан дээр сууж байх ажээ.
Би баярлан шууд л гүйж очвол Сүбин ах ч гэсэн бос ирээд тэвэрлээ.
-"аа, манай бомгю ямар том болчихоо вэ?"
-"ахаа ямар их санасан гээч?"
-"ах нь ч гэсэн зөндөө санасаан"
-"та ирнэ гэж хэлэхгүй яасан юм бэ?"
-"шууд нислэгээр ирсэн болохоор амжсангүй ээ"
Биднийг санасан сэтгэлээ дэвтээж байх зуур ээж биднийг гал тогооны өрөөнд хоолоо идээрэй хэмээн дуудлаа.
_
Оройн хоолны дараа сүбин ахыг шууд л өрөө рүүгээ чирээд авчирав.
-"за ахаа, сонин сайхан яриарай. Америкд юу хийгээд ирэв?"
-"үгүй яахавдээ тэгээл сураад л, ажиллаад л"
-"нээрээ найз залуутай болсон уу?"
-"болсоон"
-"вуаааа, нээрээ юу. Ахаа гайхалтай. Хэзээ танилцуулах юм?" Би орноосоо үсрэн ийн орилж эхэллээ. Би түүний өмнөөс баяртай байна.
-"хүүе, чи минь жоохон тайван. Би болсон болохоос биш чи болоогүй шүү дээ"
-"заза хаана байдаг юм, хэзээ танилцсан юм?, яаж. Хэн гэдэг энэ иэр гээд бүгдийг нь"
-"окэе, суучих"
_
Сүбин ахтай шөнөжингөө юм яриад хоночихсон чинь нойр хүрээд байна. Гэхдээ сэргүүлгэ дуугараад сэрэхээс өөр аргагүй.
Нүдээ нухалсаар зочны өрөө рүү буувал хэн ч алга. Ээж аав 2ч ажилдаа явсан. Сүбин ах хүртэл явчихсан юм байхдаа? Муухай амьтан бэ. Хүнд хэлэхгүй.
_
Усанд орж, цайгаа уучихаад гайгүй хүн шиг төрхтэй болчихсон сууж байтал хаалганы хонх дуугарлаа.
Sunne
Hii❤