Гэртээ ирэн оройн хоолоо идчихээд хэвтэж байтал зурвас ирлээ. Утсаа аван харвал Тэхён! Миний дугаарыг яаж олов?
-юу хийж байна
-хэлгүй болчихсон юм бол бичиж чадна биздээ?Seen
-одоо бүр бичиж чадахгүй болчихоо юу?
-чи ч бас агуу юм аа.
-нэг хүндээ бүхэл бүтэн 6 жил сайн байдаг.-чамд сайн байсан тэр үеийн өөрийгөө алгадчихмаар байна.
-воав, одоо л нэг юм.
-гэхдээ чи үнэхээр надад сайн байсан юм уу?Seen
-үнэн бололтой.
-чамд сайн байсан нь үнэн боловч одоо чамайг үзэн яддаг!. Тийм болохоор битгий төвөг удаад бай! Бас үнэхээр уйдсан бололтой. Надтай биш тэр дээрэлхүү найзуудтайгаа зугаац!
-аххх, бомгюхан минь битгий ингэ л дээ.
-чи хэзээ ийм байлаа даа.
-бас чиний намайг үзэн яддаг гэдэг чинь худлаа шүү дээ.
-одоо хүртэл надад сайн байгаа байж.
-сайхан амраарай бомгюхан минь
-бас маргааш битгий хэлгүй царайлаад байгаарай!Seen
Хөөх, энэ хүн чинь ямар их уйдчихсан юм бэ?
Бас нэг их зантай, ааш муутай, царайнаас цаашгүй юм байсан юм байж.
Зайлуул их зантайгаас нь болоод түүнд сайн байсан бүх л хүүхдүүд нь больчихсон. Би л тэнэг болохоороо 6 жил сайн байсан юм.
Сайхан амраарай гэнээ. Түүнээс ийм үг гардаг байсан юм уу?
Даалгавраа хийж дуусчихаад маргааш яаж түүн шиг юмтай хамт сууж ядаргаатай асуултуудад нь булагднаа гэж бодсоор орондоо орлоо.
Sunne