1. Урилгагүй зочин

2.3K 401 45
                                    

Үнэхээр хоромхон зуур болоод өнгөрсөн хачин явдлын дараа яг яах ёстойгоо мэдэхгүй гайхширсаар хэсэг зогслоо.

Ямар ч байсан хамгийн эхлээд Жунинд хэлэх хэрэгтэй байх. Ядаж тэр зохицуулах байлгүй дээ. Гэрийн эзэн байна даа. . .

Ийн бодох боловч саяын бүсгүйн хэлсэн хачин үгс толгойд эргэлдэнэ.

"Түүний эхнэр байна. Чамайг үхэх хүртэл. . . " гэх ойлгомжгүй хачин үгс.

Найман жилийн турш амьдарч байгаа гэрт чинь хэн нэгэн гэнэт гарч ирээд би эзэн нь байна. Миний гэр гэж хэлээд орчих тэр мөч бол үнэхээр хачин. Ямар ч эрүүл ухаантай хүн тэр доороо зөв шийдвэр гаргаж дийлэхгүй гэж бодож байна.

Юу ч болоогүй мэт дээшээ өгсөөд явчихсан нөгөө бүсгүй чухам хаана, юу хийж байгаа бол? гэх бодолтой хамт Жунинд энэ тухай хэлэхээр дээш өгслөө.

Дээд давхарт нийт 15 өрөө бий. Тэдгээр өрөөний хаана нь байгаа бол гэж бодсоор эхнээс нь нэг нэгээр хаалгыг нь нээж үзнэ.

Хоосон. . .

Хоосон. . .

Хоосон. . .

Ийнхүү 15 өрөөгөөр бүгдээр нь орж үзсэн ч нөгөө бүсгүй байсангүй. Бүр ч их гайхширч орхилоо. Энд яг юу болоод байна аа? би зүүдлээгүй биз дээ?

Яах аргагүй дээшээ өгссөн дөө. Дахин нэг шалгаад нөгөө бүсгүйг олоогүй тул гайхширсандаа хэлэх үг, хийх үйлдэлгүй болсон мэт унтлагын өрөө рүүгээ орлоо.

Болоод өнгөрсөн зүйлсийг хэрхэн тайлбарлахаа ч мэдэхгүй байна. Яах аргагүй бодит хүн байсан даа. Гэнэт л ингээд уусаад алга болчихсон мэт олдохгүй байна гэж баймааргүй юм даа. Төв шатнаас өөр шат байхгүй шүү дээ. Туслах шат засвартай байгаа. Тиймээс зөрөөд буусан гэж баймааргүй юм. . .

Ийнхүү гайхширсаар сууж байтал Жунин шүршүүрээс гараад ирлээ. Бэлхүүсээрээ ганцхан алчуур зүүчихсэн миний халуухан залуу. Үсээ жижиг алчуураар арчих боловч ганц нэг туслах усан дусал халуухан булчингаар нь дамжин урсах нь бүр ч ихээр дур булаам харагдуулна.

Түүний сайхныг харан хэсэгхэн зуур мансууран татагдаад "Гайхалтай харагдаж байна" гэхэд

Жунин жуумалзсаар над руу ирэн "Тэгвэл тэр гайхамшгаа амталмаар байна уу?" гэж асуугаад орны доод хэсэгт сууж байсан намайг аажуухан түлхэн хойш унагаалаа.

❤ Час улаан зүрх ❤Where stories live. Discover now