Тамын үүдийг нээгдсэнийг анзаарсан уу?
Хамт тарчлах гээгүй бол хараагүй сонсоогүй мэдээгүй юм шиг байх хэрэгтэй!
Учир нь чөтгөрийн хүүхэд бойжиж байна. . .
==================
Миний бодлоор энгийн нэг өдөр.Ямар ч төлөвлөгөөгүй бас хийх ажилгүй зүгээр л гэртээ өнжих өдөр. Гэтэл өнөөдөр яагаад ч юм нэг л хачин мэдрэмж төрөөд байх юм.
Бүх зүйл нам гүм байдгаараа байгаа хэрнээ. Уран төсөөлөл үү? гэмээр гэнэтийн хачин мэдрэмж төрнө.
Яг л гэрт дотроо байж хүйтэн салхинд бие арзайн эвгүй оргих шиг. Анир чимээгүй тайван байгаа хэрнээ л хаа сайгүй хэн нэгэн хашхираад байгаа мэт. . .
Яагаад ч юм өнөөдөр хүн биеэ чагнадаг шиг би ойр орчноо ажиглаж чагнаж өнжиж байна. Миний энэ хачин байдал шиг минь Жунин ч бас үнэхээр хачин байна. Зурагт үзэн хийцгүй суугаа юм шиг хэрнээ дахин дахин дээд давхар руу өгсөх шат руу нүд унагааж байгаа нь ажиглагдана.
Түүний царай тайван юм шиг боловч нэг л нууцлаг.
Ийм хачин байдалтай байх тусам улам хачин зүйлс төсөөлөгдөөд сүүлдээ бүр нүдний буланд янз бүрийн зүйл сүйтгэнэн хөдлөх шиг эвгүй мэдрэмж төрж эхэллээ.
Энэ хачирхалтай гэнэтийн айдсаа дарах гэсэндээ Жунинтай ярилцахаар шийдлээ.
Тэр олон ангитай цуврал үзэж байсан болохоор нь "Энэ авга ах нь өмнө бүлэг дээр нь гарч байсан захирал эмэгтэйг таньдаг юм уу? Холбоотой байсан юм биш үү тэ?" гэж асуухад
Кино үзэхээс өөр юу ч хийгээгүй нөхөр минь үзэж байгаа киногоо огт ойлгоогүй бололтой "Я-Ямар авга ах?" гэж жинхэнээсээ ойлгохгүй байгаа мэт асуулаа. Тухалж суугаагүй хааяа нэг энд тэндээс нь хялам хийж байсан би хүртэл ойлгосон байхад шүү!
Би "Энэ залуу. . . .Жоржын авга ах нь биз дээ?" гэсээр зурагт руугаа заахад
Жунин "А. . . Аан тийм ээ, мөн. . . .тийн тийн" гэж зурагт руу хараагүй байж худлаа инээсээр хариулав.
Түүний энэ байдал бүр ч хачин санагдаж байлаа.
"Хайрт минь" хэмээн дуудахад
Хаалгаар харагдах шат руу ширтэж байсан Жунин "Ммм? яасан?" гэсээр над руу харлаа.
"Яагаад шат руу байн байн хараад байгаа юм? Инбинийг бууж ирэх үгүйг хүлээгээд байгаа хэрэг үү?" гэхэд
YOU ARE READING
❤ Час улаан зүрх ❤
VampireГол дүр нь гэж бодож явсан амьдралынхаа, үзэгдээд өнгөрөх энгийн нэг туслах дүр гэдгээ мэдсэн юм. . . Од мэт гялалзах гол дүрийн бүсгүй биш Сүүдэр дундаас чимээгүйхэн ширтэх туслах дүрийн бүсгүй Цус сорогчийг үнэхээр цус уудаг гэж бодож байна уу? Ча...