Өнөөдөр сайн найзын минь төрсөн өдөр тул охидын үдэшлэгт нэгдээд байгаа минь энэ. Удаан өмсөөгүй гоёлын даашинз, ганган гуталтай үдэшлэгт ирлээ.
Бид нэлээд хэдэн сарын өмнөөс төлөвлөсөн зүйл болохоор өнөөдрийг хэрхэн өнгөрүүлэх хөтөлбөрөө ч гаргасан гэж хэлж болно.
Төрсөн өдрийн үдэшлэг маань өдөр нэлээд эрт эхэлсэн. Эхний зогсоол алжаал тайлах массаж, гоо сайхны үйлчилгээ байсан юм.
Энэ бүхэнд бараг дөрвөн цагийг зарцуулсны дараа өөрсдийн захиалсан тусгай газартаа хоол унд, уух зүйлсээр дайлуулан, мөн өөрсдийн сонгосон DJ-н галзуу эрч хүчтэй аялгуунд найз охидоороо хэнээс ч ичихгүй орилж, үсэрч ёстой л балайг нь авч байна.
Нэлээд удаан ууж наргиж авсан болохоор ер нь л бүгдээрээ нэлээд согтсон байна. Төрсөн өдрийн эзэн бол бараг тасарч яваа гэхэд буруудахгүй. Би ч бас хангалттай их согтсон болохоор жаахан агаар амьсгалах гэсэн дээ зочид буудлын тагтан дээр гарлаа.
50 давхраас төрсөн хот минь гайхалтай үзэсгэлэнтэй харагдана. Хотын үзэмж ширтэх зуураа жижиг гар цүнхнээсээ тамхи, гал гаргаж ирлээ. Энгийн үед огт татдаггүй боловч их хэмжээгээр уусан үедээ яагаад ч юм ганц нэг удаа татаад байдаг юм.
Тамхиа асаан ганц нэг сорсоор ганцаараа жаахан зогсоход манараад байсан толгой минь арай дээр болж байх шиг. Хотын үзэмж ширтэн нүд минь тээр хол алсад хөвнө.
"Сайхан харагдаж байна" гэх эр хүний дуугаар нэлээд хүчтэй цочин хажуу тийм харвал
Жунин?
Гэвч түүний ёжтой гэмээр хүйтэн инээмсэглэл нөгөө залуу юм болов уу? гэсэн бодлыг араас нь төрүүлэв.
"Чи?" гэсээр эргэлзсэн нүдээр түүн рүү ширтэхэд
Тэр байдгаараа жуумалзсаар "Одоо л нэг юм дутуу хагас ялгадаг болоо шив. Төрсөн өдрийн үдэшлэг дээр наргиад л их хөгжилтэй байгаа бололтой" гэсээр яриа эхлэв.
Гэвч түүний яах гэж ирсэн? бас яаж олж ирсэн? яаж энд ороод ирсэн зэрэг нь тэр чигтээ л эргэлзээ бага зэрэг айдас төрүүлнэ.
Энэ залуу чухам надаас юу хүсээд байгаа юм бол? арай Жунинтай андууран энгэр зөрүүлснийг минь ашиглан сүрдүүлэх гэж байгаа юм биш биз дээ?
Иймэрхүү бодол тээн хэсэгтээ л хариу үг дуугарсангүй.
Гэтэл нөгөө залуу нэлээд чанга инээгээд "Чи надаас айгаад байгаа юм уу? өөр залуутай загас наадуулсан гэдгээ нөхөртөө мэдэгдэх байх гээд үү?" хэмээн үнэхээр шоолоод байгаа мэт асуулаа.
YOU ARE READING
❤ Час улаан зүрх ❤
VampireГол дүр нь гэж бодож явсан амьдралынхаа, үзэгдээд өнгөрөх энгийн нэг туслах дүр гэдгээ мэдсэн юм. . . Од мэт гялалзах гол дүрийн бүсгүй биш Сүүдэр дундаас чимээгүйхэн ширтэх туслах дүрийн бүсгүй Цус сорогчийг үнэхээр цус уудаг гэж бодож байна уу? Ча...