Жунины томилолт дууссан болохоор тэр жинхэнээсээ ажилдаа огт явахгүй бүтэн өдрийг надтай хамт өнгөрөөж байгаа. Амралт шиг сайхан гурван хоног өнгөрөв. Инбинь өрөөнөөсөө гарахгүй хэвээр байсанд санаа бага зэрэг зовж байсан ч ашгүй өчигдөр орой өрөөнөөсөө гарч ирсэн. Түүний царай хамаагүй эрүүл эрч хүчтэй харагдаж байсан болохоор бүх зүйл зүгээр болсон байх гэж бодож байна.
Өглөө босоод удаагүй байгаа ч өнөөдрийг бид киноны өдөр болгон өнгөрөөхөөр шийдсэн болохоор эргэж орондоо ороод өөрсдийн гараар хийсэн амтат попкорноо идэн жинхэнэ утгаараа тухлан хэвтлээ.
Кинондоо яг сайхан орчихсон байж байтал "Орноосоо босоогүй л гэж битгий хэлээрэй" хэмээн орилсоор Жунины эгч ороод ирлээ.
Жунин "Юу вэ? та энд юу хийж байгаа юм?" гэж гайхсан бололтой асуув.
Сүми эгч орны эрмэг дээр суугаад "Ким хатагтай өнөөдөр хэдэн билээ?" гэж асуухад
Би "20н. . . .Өөө~ яана 20 шүү дээ" хэмээн уулга алдлаа.
Сүми эгч толгой сэгсрэн "Нөхөртэйгөө нялуураад чухал өдрөө хүртэл мартаж орхижээ" хэмээн худлаа уурлаж байгаа дүр үзүүлэн хөмсөг зангидна.
"Яана аа ёстой уучлаарай эгчээ, би гялс хувцсаа өмсөөд-" гэсээр дээш босох гэхэд
Жунин гараас татан суулгаад "Юу вэ? юу болох гээд байгаа юм? бас юун чухал өдөр вэ? эхнэрийг минь тайван орхи" гэхэд
Би тэсэлгүй чанга инээгээд "Хартай залуу минь одоо болно. Сүми эгч бид хоёр аль сарын өмнө төлөвлөсөн байсан юмаа. Өнөөдөр бид охидын өдрийг өнгөрөөнө"
Сүми эгч "Шөнө ч ирэхгүй шүү! битгий залгаад төвөг удаад байгаарай" гэхэд
Жунины нүд томрон "Яагаад? яахаараа шөнө ирдэггүй юм?" хэмээн гайхан асуулаа.
Би Жуниныг сугадан түүнд наалдаад "Уучлаарай хайраа, эрт хэлэх ёстой байсан ч Инбинь манайд ирээд таг мартчихсан байна аа. Эгч бид хоёр маш олон зүйл төлөвлөсөн байгаа. Хотоос гарах болохоор маргааш орой л ирэх байх" гэхэд
Жунин хөнгөн санаа алдаад "Цагийг нь тулгаж хэлэх таалагдахгүй л байна шүү" гэсээр над руу ширтэнэ.
Би түүнийхээ уруул дээр хөнгөн үнсээд "Гуйж байна" гэхэд
Жунин инээмсэглэн толгой сэгсэрсээр "Тэг дээ, дараагийн удаа ийм гэнэтийн зүйл байх ёсгүй шүү" гэв.
YOU ARE READING
❤ Час улаан зүрх ❤
VampirgeschichtenГол дүр нь гэж бодож явсан амьдралынхаа, үзэгдээд өнгөрөх энгийн нэг туслах дүр гэдгээ мэдсэн юм. . . Од мэт гялалзах гол дүрийн бүсгүй биш Сүүдэр дундаас чимээгүйхэн ширтэх туслах дүрийн бүсгүй Цус сорогчийг үнэхээр цус уудаг гэж бодож байна уу? Ча...