Шинэ өглөө эхлэхэд Инбинь итгэмээргүй сайхан амарсан байдалтай эрч хүч дүүрэн бослоо. Хааны ордноос хамаагүй өөр загвар хийцтэй харш тул хаана юу байгаа нь ойлгомжгүй.
Бас төрсөн цагаас нь эхлээд л нүдээ нээхтэй зэрэгцэн ордны авхай нар нүүр гарыг угааж өгөх, амыг нь анхилуун үнэрт ургамлаар зайлж угаалгах, хувцсыг нь сольж өгөх зэргээр бүгдийг хийдэг байсан.
Хаан ширээнд суусны дараа ч хөгшин сайдын итгэлт авхай нар нь энэ бүгдийг хийсээр ирсэн шүү дээ. Насан туршдаа бусдын үйлчилгээн дунд амьдарсан Инбиньд танихгүй газарт орь ганцаар сэрэх бас л содон.
Хувцсаа өмсөөд өрөөнөөс гарахад Кай ч бас боссон байх бөгөөд "Өглөөний мэнд" хэмээн сэтгэл татам инээмсэглэлтэй түүнийг угтлаа.
Инбинь бага зэрэг ичингүйрэн "Нөгөө. . . угаалга үйлдэхийг хүсэж байна. . .би хаана очих ёстой вэ? бас давсаг. . . ойлгож байгаа биз дээ?" гэхэд
YOU ARE READING
❤ Час улаан зүрх ❤
VampireГол дүр нь гэж бодож явсан амьдралынхаа, үзэгдээд өнгөрөх энгийн нэг туслах дүр гэдгээ мэдсэн юм. . . Од мэт гялалзах гол дүрийн бүсгүй биш Сүүдэр дундаас чимээгүйхэн ширтэх туслах дүрийн бүсгүй Цус сорогчийг үнэхээр цус уудаг гэж бодож байна уу? Ча...