Жунин яваад 3 хонож байна. Гэвч тэр өдөр бүр залгаж, надад санаа тавьсаар байгаа. Шөнө л ганцаараа унтаж байгааг эс тооцвол яг л түүнтэйгээ байгаа юм шиг таатай байна.
Инбиний тухайд гэвэл Жуниныг явсныг маргааш өдрөөс нь эхлээд өрөөнөөсөө нэг ч цухуйгаагүй. Яг л байхгүй мэт нам гүн. . .
Өчигдөр бүр түүнийг гараад явчихсан ч юм болов уу? эсвэл нөгөө олон найз залуучуудынхаа нэгтэй уулзах гээд явсан юм болов уу? гэж бодоод өрөө рүү нь шагайж үзсэн. Гэхдээ тэр орондоо хэвтэж байсан. Юм асуух завдал олгохгүй л намайг хөөсөн болохоор үнэхээр юу болсныг нь мэдэх юм алга.
Өдрийнхөө хоолыг идэх гээд ширээний ард ганцаараа суухдаа Инбиньд бага зэрэг санаа зовов. Өмнө бол тэр үргэлж юм идчихсэн гэдэг, магадгүй нүдэнд минь харагдаагүй ч тэр бид хоёр зөрөөд байдаг байж болно шүү дээ. Харин сүүлийн 3 хоног орноосоо ч босоогүй хүн хэзээ дээ хаана л юм идэв гэж...
Ганцаараа хооллож гэж байснаа болиод түүнд жаахан идэх юм бэлдээд дээшээ өрөө рүү нь очлоо.
Энэ удаад соёлтой байх гэсэндээ өрөөний хаалгыг нь зөөлөн тогшоод "Юүмин байна, орж болох уу?" гэж асуухад
Инбинь "Явж үз!" хэмээх наашгүй хариултыг өгөв.
Явчихдаг ч юм уу гэж бодсоноо энэ удаад зөрүүд зан минь хөдлөн зөвшөөрөөгүй байхад нь дотор орчихлоо. Тэр бас л орондоо хэвтэж байв. Өнгөрсөн удаад хойноос нь л харсан болохоор мэдээгүй бололтой, гэвч яг ингээд царай руу нь харахад тэр өвдсөн юм шиг харагдана. Нөгөө час улаан сарнай шиг уруул нь хатаж сааралтаад бор саарал өнгөтэй болсон байх бөгөөд, цас шиг цагаан царай нь өнгө алдсан мэт л барайсан их ядарсан төрхтэй харагдлаа.
Түүнийг харсан даруйдаа нүд минь томорсоор "Чи өвдчихсөн юм уу? хэлэхгүй яаж байгаа юм бэ? эмнэлэг явах уу?" гээд л сандарсандаа олон асуулт ар араас нь тавьсаар түүний орон дээр очиж суухад
Инбинь муухай аашлах гээд ч бие нь дийлэхгүй байгаа мэт хөмсгөө нэг зангидаж үзсэнээ "Гуйж байна зүгээр л гар. . . миний бие зүгээр байна" гэх нь тэр.
Түүнийг халуурч байна уу үгүй юу шалгах гээд гараа толгой руу нь явуултал тэр шууд л бугуйгаас минь атгаад авлаа.
"Бодоод ч хэрэггүй шүү! биед минь зөвшөөрөлгүй хүрсэн тэр цаг үе чинь чиний хувьд хамгийн том алдаа байх болно амлаж байна" хэмээн яг л сүрдүүлж байгаа мэт хэлэв.
YOU ARE READING
❤ Час улаан зүрх ❤
VampireГол дүр нь гэж бодож явсан амьдралынхаа, үзэгдээд өнгөрөх энгийн нэг туслах дүр гэдгээ мэдсэн юм. . . Од мэт гялалзах гол дүрийн бүсгүй биш Сүүдэр дундаас чимээгүйхэн ширтэх туслах дүрийн бүсгүй Цус сорогчийг үнэхээр цус уудаг гэж бодож байна уу? Ча...