8 жилийн турш нэг ч удаа ажлаа тасалж байгаагүй нөхөр минь өнөөдөр гэнэт л явахгүй гэдгээ хэлээд гэртээ өнжихөөр болов.
Надад бол нөхөртэйгөө хамт амраад сайхан л байна. Гэхдээ хийдэггүй зүйлээ яагаад хийж байгааг гайхах бодол хальт орж ирсэн ч дахиж нээх их зүйл бодсонгүй.
Зочдын өрөөний буйдан дээр тухлан кино үзэж байгаа нөхрийнхөө дэргэд очиж суугаад "Ким захирал өнөөдөр гэнэт амраад л юу болсон бэ?" хэмээн эрхлэнгүй хэлээд түүнийгээ тэврэхэд
Жунин намайг зөрүүлэн тэврээд "Чамтайгаа хамт баймаар санагдаад л" гэсээр духан дээр минь үнсэхэд үнэхээр таатай.
Өөрийн эрхгүй нүүрэнд инээмсэглэл тодорсоор "Гэртээ үлдчих гэж гуйгаад байхад хүртэл ажилдаа яваад өгдөг хүн гэнэт төрөл арилжаа юу?" хэмээн тоглоом хийхэд
Жунин "Бизнесээ эхэлсэн цагаасаа хойш хэтэрхий их ажилдаа анхаарч байснаа саяхан анзаарсан юм. Тэгээд л одооноос чамдаа цаг зав гаргахыг хичээж байна. Өвлийн улирал болохоор ажил багатай. Тиймээс би нэг хэсэгтээ ажилдаа явахгүй" хэмээн инээмсэглэлээ.
Би гайхсандаа "Нэг хэсэгтээ?" гэж лавлан асуухад
Жунин "Тийм ээ, болохгүй гэж үү? дургүй байна уу?" хэмээн сөрж асуув.
Би "Яалаа гэж дээ, харин ч зүүд шиг сайхан зүйл байхад. Надад бол чамтайгаа л хамт байж байвал бүх зүйл жаргал" гээд инээмсэглэхэд
Жунин өөдөөс минь ширтсээр уруул дээр үнслээ.
Бидний бяцхан үнсэлт дуусахад эргээд кино руугаа анхаарав.
Кино руугаа ширтэн түүнийхээ мөрийг дэрлэсээр сууна. Киноны талаар, ажлын талаар гээд л элдэв бусын зүйл ярьж байгаад санамсаргүй цэцэрлэгчийн талаар яриа руу орчихлоо.
"Ан цэцэрлэгч өнөөдөр ирээгүй байна лээ. Уг нь ажлаа тасалдаггүй хүн юмсан яасан юм бол доо?"
Жунин гайхсан янзтай надаас хөндийрөн нэг сүрхий харснаа "Тэр их эрт ирдэг шүү дээ. Ажлаа хийгээд аль хэдийн явсан байлгүй дээ" гэв.
Би "Үгүй дээ, цалингаа аваагүй байна лээ. Би доор ширээн дээр үлдээсэн. Тэгээд ч гадаах цас хэвээрээ байна лээ" гэж хэлэхтэй зэрэгцэн.
"Цас байхгүй л байна шүү дээ. Танай цэцэрлэгч ажлаа сайн хийдэг бололтой" гэх дуугаар эргэж харахад
Бурхан минь гэж! Тэр. . . ???
Шалан дээр чирэгдсэн урт шулуун хормойтой, ханцуйтай цагаан даашинз өмссөн байх бөгөөд урт битүү загвартай даашинз боловч хийсэн материал нь торон болохоор тэр зүгээр л шалдан юм шиг харагдаж байлаа. Тэгээд бүр хөхөвч дотоож ч байхгүй! би түүний биеийг бүхэлд нь шууд харж байна. . .
YOU ARE READING
❤ Час улаан зүрх ❤
VampireГол дүр нь гэж бодож явсан амьдралынхаа, үзэгдээд өнгөрөх энгийн нэг туслах дүр гэдгээ мэдсэн юм. . . Од мэт гялалзах гол дүрийн бүсгүй биш Сүүдэр дундаас чимээгүйхэн ширтэх туслах дүрийн бүсгүй Цус сорогчийг үнэхээр цус уудаг гэж бодож байна уу? Ча...