♧ 𝓣𝔀𝓮𝓮 ♧

461 58 9
                                    


"Хараал идсэн амьдрал" хэмээн амандаа хараах хорин насны босгыг давахад ойртож буй эмэгтэй хөлөө чирсээр алхаж байлаа. Тэрээр дүүгийнхээ өрөөний хаалгаар нэвтрэх агшинд түүний нүүрэнд ил тодорч байсан үзэн ядалт инээмсэглэлээр солигдох нь дүүдээ хэчнээн хайртай болохыг итгэж буй мэт. Дөнгөж саяхан хорсолтойгоор амьдралыг харааж байсан хоолой нь зөгийн бал мэт зөөлхөн чихэрлэг сонсогдох агаад тэрээр мишээсээр "Бяцхан мантуухан минь унтахгүй яасан юм бэ?" ийн санаа нь зовсон аятай асуулаа.

Унтаагүй орондоо бүлтгэнэн хэвтэх жоохон охин эгчийгээ хараад нүд нь гялалзаж "Аниа та надад ном уншаад өг" гэж гуйхад эгч нь түүн рүү сэжиглэсэн харцаар хараад "Өөрөө уншиж чадах байж яагаад заавал хүнээр уншуулдаг юм бэ?" гэхэд дүү нь хэлээ гарган "Таныг уншиж өгөхөөр яг л дотор орсон юм шиг мэдрэмж авдаг болохоор" гэж эрхлэнгүй өгүүлэв.

Дүүгийнхээ өхөөрдөм төрхөд үгүй гэж хэлж чадахгүй охин дүүгийнхээ сонгосон номыг уншиж эхлэх агаад тэрээр хэсэг хугацааны дараа уулга алдан хараал урсгахын даваан дээр зогслоо. "Ангийн олз бүсгүй хүчирхэг араатан Саныг өшиглөөд авсан гэнэ үү?" хэмээн уншсан зүйлдээ гайхсаар асуухад дүү нь хөхрөхөд тэрээр дүү рүүгээ сонин харсаар "Юундаа инээгээд байгаа юм бэ?" гэхэд түүний дүү "Энэ олзны бүсгүй их зоригтой бүсгүй байгаа биз дээ? Өөрийг нь барьж хорих гэсэн араатнуудтай тэмцэлдэн бүр хамгийн хүчирхэг араатныг өшиглөж унагаагаад л" ийн номд өгүүлэх этгээд үйл явдлыг бишрэх аж.

"Зоригтой? Хэчнээн хүчирхэг аюултай болохыг мэдэхгүй байж энэ араатныг өшиглөж байдаг харин ч ёстой галзуурчихсан аминаасаа уйдсан нөхөр байна даа" гэж үглэх агаад тэрээр энэ номыг эхнээс дуустал нь уншиж байгаагүй улмаас яг бүх зүйлийг учрыг ойлгоогүй байсан юм. Гэсэн ч хэдхэн мөрнөөс Сан гэх нөхөр аюултай болохыг ойлгож энэ олзны бүсгүй болохгүй зүйлээрээ оролдсон болохыг бол баттай мэдэж байсан аж.

Тэрээр амандаа бувтнан номыг эргүүлж тойруулж хараад "Гэхдээ чи энэ номыг өмнө нь уншиж байсан биз дээ?" хэмээн яагаад дүү нь энэ номыг давтаж уншаад байдаг болохыг ерөөсөө ойлгохгүй лавлалаа. Дүү нь мишээсээр "Яагаад гэвэл тэдний хайрын түүх дэндүү үзэсгэлэнтэй" гэж ихэд уярсан өнгө аястай өгүүлэх бол эгч нь нэг хөмсгөө өргөн "Гэхдээ гол дүрийн бүсгүй нь үхчихдэг биш билүү?"

Эгчийнхээ тэнэгийг гайхах охин "Хайртай хүн нь үхсэн ч түүнийг гэх хайр нь үхдэггүй юм мангараа" гэхэд түүнийхээ хэчнээн ухаан суусан болохыг харах эмэгтэй инээд алдсаар дүүгийнхээ духыг цохиод "Унтаж үз золиг минь" гэж хэлэн үнсчихээд өрөөнөөс гарлаа. Өрөөнөөс гармагц эрэгтэй эмэгтэй хүний бие бие рүүгээ хашхичих чимээ түүний чихэнд хүрэх үед охины тэвчээр барагдсан янзтай харагдана.

Love Like OpioidWhere stories live. Discover now