Гэрийн зүг салхи татуулан давхиж байхад Рүёон гэнэт Саны чихнээс зулгаан "Сан Сан" хэмээхэд Сан хурдаа сааруулж эхлэхэд "Хувцас, хувцсаа үлдээчихсэн байна" гэсээр угаах хувцсаа авахаа мартсандаа сандрах аятай үглэв. Түүний түгшсэн хоолойг сонссон араатан зогсоод эргэж харах биш үргэлжлүүлэн гэрийн зүгт хөдөлсөөр."Дараа авчихъя" гэх хүмүүнлэг бус хоолой Рүёоны чихэнд хүрэх нь тэр. Яав ч хүний бус хоолой байх бөгөөд ёстой нөгөө кино дээр гардаг еффект ашиглан бүтээдэг араатан мангасын дуутай хоолой шиг сонсогдоно. Саныг хариу юм хэлнэ гэж бодоогүй охин цочиж түүний хамаг бие арзайх аж.
Ярьж чаддаггүй маддаггүй гээд байсан яасан? Одоо байтлаа миний нүд рүү харж байгаад ичихгүй худлаа ярьдаг болох нь ээ?
Өөрсдийгөө нэг нэгнээ бүтнээр нь хүлээж авах төвшинд хүрсэн гэж бодсон эмэгтэйгийн хувьд жоохон гомдолтой санагдах агаад тэрээр өөрийн бяцхан бухимдлаа Саны чихийг мушгин гаргаж эхлэв. Ихэд эмзэгхэн чихнээс нь татаад зогсохгүй зулгаан мушгиж эхлэхэд араатан өөрийн эрхгүй зогсож, үүрч явах эмэгтэйг нуруунаасаа салгах гэж оролдоно. Чих хамар бол тэдний хувьд маш эмзэг эрхтэн шүү дээ.
Араатан төрхдөө байхад ингэж дүрсгүйтэн дураараа түүнд хүрэх нэгэн цор ганц байх. Ингэж бодмогц түүний сэтгэл дотор гал дүрэлзэх шиг л болно. Рүёоныг түүнд авч ирсэн хоёр чоныг сайн шагнах талаар ч бодолцож эхлэх нь тэр.
Гэрийн хаяанд ойртмогц харуулд зогсож байсан чононууд Саныг хараад цочирдов. Түүний анх удаа ийм дүр төрхтэй байхыг харж байгаа бөгөөд яахаа мэдэхгүй байлаа. Хүн-чоно ийм мангас шиг дүр төрхтэй байх ёсгүй. Хувирах тохиолдолд аварга том чоно шиг л болох ёстой болохоос Сан шиг болох ёсгүй. Энэ бол хараал.
Хүн-чонын түүхэнд Санаас гадна бас нэгэн ийм тохиолдол гарч байсан удаатай гэж ярьдаг. Түүний хэлдгээр мөнөөх мангасын холимог мэт чоно өөрийн омгийг арчиж хаяхын даваан дээр амь үрэгдсэн гэж хэлдэг. Саныг энгийн нэгэн биш болохыг мэдсэн ард иргэд түүнийг омгийг сүйрүүлэх хараал гэж сэжиглэж эхэлсэн юм аж. Яг энэ айдсыг баталж байгаа мэт Сан өөрийн эцгээ хороосон нь тэднийг энэ хараалд итгэхэд хүргэсэн билээ.
Хөөрхий харуулууд айж зугтах эсвэл түүнтэй нүүр тулах хоёрын дунд гацаж байхад Лүна "Алив хурдан яваач Тэхён гэртээ ганцаараа айж байгаа" хэмээн Саны чихнээс зулгаахыг хараад мэл гайхах нь тэр. Саныг ийм төрхөнд орсон тул бусдыг танихгүй дайрч таарсан бүхнээ хөнөөх вий гэхээс айж байсан болохоос... Түүнийг ийм дуулгавартай Лүнадаа чирэгдээд явна гэж төсөөлөөгүй юм.
YOU ARE READING
Love Like Opioid
Fanfiction[Mongolian Fic] "Нэгэн охин өөрийгөө үхчихсэн гэж бодоод сэртэл тэрээр бидний амьдардаг ертөнцөөс шал өөр ертөнц рүү очсон байдаг, сонирхолтой байгаа биз?"