♧𝓓𝓻𝓲𝓮­𝓮𝓷­𝓽𝔀𝓲𝓷𝓽𝓲𝓰♧

185 38 8
                                    

Өчигдрийн таарсан ирвэс Рүёоны санаанаас үл гарна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Өчигдрийн таарсан ирвэс Рүёоны санаанаас үл гарна. Тэрээр энэ талаар Сантай ярилцахыг хүссэн ч хаанаасаа яг яаж эхлэхээ мэдэхгүй байв. Унтахаасаа өмнө өмхий үнэртээд байна гэсээр Рүёоныг нүүр нүдгүй долоож үнсэж мөн зүү орох зайгүй шахам тас тэвэрч өөрийнхөө үнэрийг наасан шүү дээ. Хальт өөр араатны үнэр үнэртсэнээс болж ингэж аашилж байгаа хүнд өөр нэгний талаар дурдана гэдэг амаргүй л болов уу даа. Тэр тусмаа дайсны талын эрэгчин байдаг.

Тэрээр дайрах гэж ирээгүй бол яг ямар зорилготой ирсэн байж болох уу? Түүнтэй уулзвал хэрэгтэй мэдээлэл өгнө гэж байх уу? Санд хэлэхгүй нууцаар уулзана гэдэг бол худлаа. Хэлэхгүй явсан ч үнэр нь биед шингээд Сан мэдчихнэ. Энэ араатнуудын үнэрч гэдгийг, ядаж байхад өөрсдийн гэр бүлийн нэгнээс гадны нэгний үнэр үнэртэхэд боож үхэх нь холгүй болох юм.

Ийм үнэр танар мэдрэхгүй манай хүн төрөлхтөн нэг бодлын амар юм даа. Нэг бодлын араар тавьсан эсэх талаар амархан мэдэж болохыг бодоход араатан байх дээр ч юм шиг. Хүмүүс бидэн шиг юу ч мэдэхгүй царайлаад зүрхээ шархлуулж, итгэлээ юу ч үгүй уландаа гишгүүлэхгүй....

Нөгөө талаас нь харвал араатантай ганцаараа уулзана гэдэг бас аюултай. Зэвсэггүй юу ч үгүй түүнтэй тэмцэж чадахгүй. Хэрвээ Саныг дагуулж явбал мөнөөх ирвэс чинь гарч ирэхгүй нь лавтай. Алуулчихгүй араатантай аюулгүй уулзах арга зам хайж байгаа өөрийгөө хараад гайхах шиг... Учир нь яагаад ч юм бага багаар амиа хайрладаг болсон мэт.... Үхэхээс айхгүй хэвээрээ байгаа ч энэ хорвоод хорогдож үлдэх шалтгаантай болж. Тиймээс хараахан үхмээргүй санагдаж илүү удаан амьдрах шунал төрж байна.

Амьд явах утга учиртай байх ийм байдаг байж ээ? Хэн нэгний хараал мэт ад үзэгдэх биш хэн нэгний аврал мэт хайрлагдах ийм байдаг байх нь. Би энэ ертөнцөд үлдмээр байна. Мөрөөдөж байсан амьдралаараа энд амьдарч болох итгэл найдварын утсыг атгаж авсан болохоор энэ дайныг заавал зогсоох ёстой. Өөрийнхөө төлөө биш юм аа гэхэд бяцхан Тэхёны сайхан ирээдүйн төлөө.

Love Like OpioidWhere stories live. Discover now