♧𝓔𝓵𝓯♧

269 43 25
                                    

Нохой гэхээсээ илүү муурт дуртай ч аварга том биетэй ирвэсүүдтэй нүүр тулмааргүй байна шүү.  Ийм аюултай араатнуудаар дүүрэн газар яах гэж намайг авч ирсэн болоо...

"Чамайг ирэх өдрийн өмнөх шөнө би нууцаар харуул хийж явж байгаад сэжүүр авснаар тэдэнтэй таарч тулалдсан юм. Ихэнх нь үхэж зарим нь хүнд шархадсан болохоор хэсэгтээ бидэнд гай болохгүй гэж бодсон юмсан" ийн өгүүлэхдээ өөрийгөө хайхрамжгүй байсанд зэмлэж байлаа.

"Албаар танай сүргийн анхаарлыг татаж байх зуур бусад нь Канийнх руу дайрахаар хөдөлж байсан болж таарч байна уу?" хэмээн лавлахад Сан "Тийм бололтой" гэж гэмшсэн байдалтай харц бууруулахад Рүёон түүнийг ойлгосон юм. Хэдий Сан гэх нөхөр ямар нэгэн хараалыг тээж ард иргэд нь түүний хийсэн нүглээс болж ад үзэж байсан ч тэрээр ганц ч удаа ард иргэдээсээ нүүр бууруулаагүй.

Бусдын нүдээр харанхуй байшингаасаа гардаггүй юм шиг харагддаг ч тэрээр нууцаар харуулж хийж ард иргэдээ аюулаас хамгаалж байдаг юм байна. Цэвдэг сэтгэлтэй араатан гэдэг ч тэрээр яг одоо өөрсдийн хүмүүсээ хамгаалж чадаагүй болохоо мэдээд сэтгэлээр унаж өөрийгөө буруутгаж байна шүү дээ. Рүёон түүний өмнө очоод нэг л эв хавиа олохгүй эвсэлгүй гэгч нь Саныг тэврээд нурууг нь илэх нь тэр.

Кан-ийнх тийм цөөхүүлээ байгаагүй, тэр дунд залуухан чийрэг чонууд олон байсан тийм байхад ингэж хүнд шархадсан гэхээр ирвэсүүд олуулаа байснаас гадна тэд их хүчтэй болж таарч байна. Гэтэл Сан ганцаараа тэдэнтэй тулалдсан гэхээр тэр үнэхээр хүмүүсийн хэлж байгаагаар жинхэнэ араатан бололтой, чи яг юу юм бэ?

Гэв гэнэт охинд тэврүүлсэн Саны царайд гайхширал тодорч түүний нүүрний булчингууд таталдан хэрхэн хариу үзүүлэхээ мэдэхгүй байлаа. Өөрийн гэнэтийн үйлдлээ тайлбарлан Рүёон "Хэрвээ гунигтай байвал тэврэлт тайтгаруулдаг гэж нэг хүн надад хэлж байсан юм" гэх бөгөөд Саны тавгүйдсэн сэтгэлийг аргадах гэж оролдсон нь энэ байсан юм.

Охины тайлбарыг сонссон араатан жуумалзан "Хэрвээ намайг аргадах гэж байгаа бол чи бусдыг аргадахдаа үнэхээр муу бололтой" гэснээ Рүёоныг бэлхүүсээр тэврэн түүнийг улам өөртөө наагаад "Хүнийг ингэж тэвэрч аргаддаг юм" гэх нь тэр. Сүргийн толгойлогч үнэхээр өөртөө итгэлтэй хэлсэн ч тэрээр анх удаа ээжээсээ өөр хүнийг тэвэрч байгаа нь энэ билээ. Рүёоныг буруу тэвэрч байна гэх шалтгаар түүнийг илүү чанга бас удаанаар тэврэх хүслээ ийнхүү хангасан юм.

Love Like OpioidWhere stories live. Discover now