♧𝓐𝓬𝓱𝓽𝓽𝓲𝓮𝓷♧

283 40 5
                                    




Хаантан зарлиг буулгасан мэт Рүёоны гаргасан шинэ төслүүд шууд хэрэгжиж эхэлсэн юм. Ёсан дуртай дургүй бэртсэн биеэ зөөсөөр бусдад хэрхэн өөрсдийгөө хамгаалах нарийн техник зааж өгч харин Сан бусдыгаа аваад анд гарч эхэлсэн. Тэрээр анд гарах явцдаа хэнтэй ч үг дуугарахгүй харцаараа дохио өгсөн шигээ болгоцгооно. Үнэхээр хүмүүсийн таамаглаж байсан шиг Альфагийн ангийн олз хамгийн том нь байх аж.

Гэртээ хамгийн сайн чанарын мах их хэмжээгээр авч ирсэндээ Сан битүүхэндээ баярлав. Яг л эзнийхээ шидсэн бөмбөгийг авч ирээд сүүлээ хоёр тийш сарвалзуулан баярлах нохой шиг ашилна. Саны олж ирэх олз омгийг харахад л түүнийг хурдтай бас хүчтэй нэгэн болохыг гадарлахаар байлаа. Гэвч гэртээ ирээд магтаал хүлээж байгаа жаал хүү шиг аашлах нь түүний догь дүр зураглалыг үгүй хийнэ.

Яг маргааш нөгөөдөртөө хэрэгтэй гэсэн махаа далд хийгээд л үлдсэн махаа Сан Тэхён хоёрыг бусдадаа тараа гэсэн даалгаврыг өгөх нь тэр. Хэдийгээр Сан дургүйцэх ч Тэхёныг толгой дохин идэвхтэй зөвшөөрч Рүёоноос магтаал авч байгааг хараад л шууд зөвшөөрч байгаа юм чинь. Юу ч болж байсан жаал хүүгээс доогуур орохгүй гэсэн замналтай. Харин энэ үеэр Рүёон гэртээ хоол хийж үлддэг болж, ийм өдрүүд ар араасаа үргэлжилсээр байв.

Хаалга тогших үед хөгшин эмгэн бяцхан охин хоёр үүдээ нээхэд сүргийн Альфа болон түүний нөмөрт амьдрах болсон хоёр ярзайсаар угтах аж. Эхэндээ цочирдмоор байсан ч яваандаа үүнд дасахаас гадна өхөөрдөм харагддаг болж эхэллээ. Тэдний цээрлэдэг байсан араатан үнэндээ ийм дуулгавартай халамжтай нэгэн байсныг яахан мэдэх билээ.

Шинэ амьдрал нь өнгөрсөн амьдралаас нь олгож чадаагүй бүхнийг бэлэглэсэн болоод ч тэр үү Рүёон өөрийн хуучин амьдралаа болж өнгөрөөгүй мэт эргэн дурсахгүй байлаа. Эргээд харахад сайхан өдрүүд байгаа биш гэсэн шиг өнгөрснийг өнгөрсөндөө үлдээж өнөөдрийн сайхныг мэдэрч сууна. Түүний шинэ амьдрал бодит бус гэмээр үзэсгэлэнтэй бөгөөд халуун дулаан мэдрэмжээр дүүрэн байсан учир сэтгэл нь бага багаар хорогдож эхлэх аж.

Өглөө босоод хоёр залуудаа өглөөний цайг нь бэлдэж өгөөд Саныг анд явахад нь үдэж өгч дараа нь Тэхёныгоо дагуулаад бусдыг асарч туслахаар явав. Оройхон тийш буцаж ирээд хоол ундаа бэлдсээр хамтдаа хооллож суух нь хамгийн сайхан байсан юм. Хоолны дараагаар хэн нь аяга тавгаа угааж Рүёонд тал засах вэ гэсэн бяцхан өрсөлдөөнийг нүднийхээ булангаар харан сууна. Шөнө болоход Тэхёнтой тас тэврэлдэн нам унтах бол Сан дахин дахин тэдний даарахгүй дулаахан унтаж байгаа үгүйг шалгаж хэрэгтэй бол шөнө босож галдаа түлээ нэмээд буцаад унтах аж.

Love Like OpioidWhere stories live. Discover now