Энгэрт нь наалдан унтаж буй хүүхэд рүү ширтсээр түүний үсийг зөөлөн илж "Чи түүнийг намайг ээж гэж хардаг болсон болохыг мэдэж байсан тийм үү?" ирвэс хүртэл Тэхёны үйлдлийг хараад ойлгож байхад омгийн толгойлогч энэ талаар мэдэхгүй байна гэж юу байх билээ. Түүний бэлхүүсийг ороосон гар чангарч араатны "Ммхм" гэх хоолой сонсогдоно.
"Гэхдээ намайг аав гэж хардаггүй л дээ... Ээжтэй дагалдаж ирсэн нөхөр гэж үздэг" ийнхүү эрхлэн тунирхаж буй мэт хов зөөв. "Харин чи? Чи биднийг яаж хардаг юм бэ дээ?" хэмээн анх удаа илэн далангүй Саны дотоод ертөнц рүү хошуу дүрэх аж. Гараараа Рүёоны гэдсийг зөөлөн илсээр "Чи бол миний насны хань харин наад нусгай бацаан чинь бидний бэлтрэг" гэсээр Рүёоныг давуулан унтаж буй Тэхён руу харц шидэв.
Тэрээр тонгойн Тэхёны зөөлөн булцгар хацар дээр үнсээд сайтар гэгч нь хучиж тавихад "Наадах чинь чонын бэлтрэг, гадаа унтсан ч даарахгүй гэдгийг мэдэж байгаа биз дээ?" гэсээр учиргүй их халамж тавиад хэрэггүй гэсэн аястай үглэв. Дэнхийсэн том юм байж жоохон хүүхэдтэй барьцаж буй эрхлэх араатныг шоолон инээлээ.
"Бид түүнийг үрчилж авсан болохоор сайн харж хандах нь бидний үүрэг" гэхтэй зэрэгцэн тэрээр эргэж хараад Саны цээжинд наалдан "Бид бол нэг гэр бүл" гэж Санд хэлэхээсээ илүү өөртөө энэ зүүд мэт гайхамшиг бий болсныг сануулж хэлнэ. Бага байхаас мөрөөдөж эрсэн зүйл нь бусад хүүхдүүд шиг хайраар дүүрэн гэр бүлтэй болох.
Өөртэй нь хүчээр унтсан хүний хүүхдийг тээж бүр болоогүй уламжлалт үзэлтэй гэр бүлийнхээ шахалтаар мөнөөх хүнтэйгээ гэрлэх. Тэгээд ч болоогүй хамт хооллож орой бүр нэг хөнжилд унтах нь ээжийнх нь хувьд там байсан. Тийм дээ ч Рүёоныг нэг ч удаа өөрийн хүүхэд мэт харж байгаагүй мөн хайрлаж байгаагүй. Өөрийг нь харах бүрт хэрхэн амьдрал нь сүйрсэн болохыг санагдуулдаг болохоор түүнд нүдэнд орсон өргөс мэт аашилдаг байсан сан.
Цаг хугацаа өнгөрч нийгэм өөрчлөгдөхтэй зэрэгцэн ээж нь арай гэж хүсээгүй гэрлэлтээсээ мултарч чадсан. Цаашлаад өөрийн хайртай хүнтэйгээ ч гэрлэж хүссэн мөн төлөвлөсөн, тэдний хайрын бүтээл болсон Рүёоны дүү Сонмиг гаргасан юм. Жинхэнэ гэр бүл дунд яг л нугасны муухай дэгдээхий шиг Рүёон гадны нэгэн гэдгээ үргэлж мэдэрсээр ирсэн билээ. Дагавар хүүхэд гэх сэдэв тэдний гэр бүлд хэзээдийн хар толбо мэт асуудал аж.
Эцэг эхийн хайрыг мэдэрч чадаагүй мөн үргэлж өөрийгөө илүүдэл нэгэн мэт санадаг Рүёон Тэхёныг өөрийн мэт хайрладаг нь энэ ийм учиртай байх. Өөрийн туулсныг жаал хүүд мэдрүүлэхийг хүсээгүй учир түүнийг өөр дээрээ авч хамаг хайр халамжаа өгөхөд бэлэн байгаа юмсанжээ. Тэглээ ч Тэхён үнэхээр хайр татам эгдүүтэй дуулгавартай хүүхэд байхад хэн түүнд дургүй байна гэж?
YOU ARE READING
Love Like Opioid
Fanfiction[Mongolian Fic] "Нэгэн охин өөрийгөө үхчихсэн гэж бодоод сэртэл тэрээр бидний амьдардаг ертөнцөөс шал өөр ертөнц рүү очсон байдаг, сонирхолтой байгаа биз?"