Энэ бяцхан хүү энэ хатуу хүйтэн хорвоод ганцаараа үлдчихсэн гэж бодохоор сэтгэл нь шимширнэ. Ёсаны хэлдгээр хамаатнууд байлаа ч одоогийн нөхцөл байдлыг харахад тэд ёстой л өөрсдийгөө болон өөрсдийнхөө хүүхдийг яая даа гэсэн байдалтай байж Тэхёныг ч бас сайн харж хандаж чадна гэж үү? Бас нэгэн гэм зэмгүй хүүхэд ингээд хүртэх ёстой хайр халамжийг хүртэхгүйгээр өсөхөөр болчихлоо.
Түүний мөрөөдөл бол хүмүүс шударга бус дарангуйлал дор бус эрх чөлөөтэй хайраар бялхсан орчинд амьдрах ёстой юм. Тэр тусмаа хүүхдүүд эцэг эхийн хайрт умбаж мөн томчууд тэднийг бүх хэрэгцээг нь хангаж, тэд тайван амгалан орчинд өсөж том болох хэрэгтэй. Ямар ч хүүхэд өдөр өөрт нь гар хүрэх вий гэх айдастай амьдрах ёсгүй эсвэл сайн байхгүй бол хэн нэгний уур хилэнгийн хохирогч болох ёсгүй. Тэрээр өөрийн биеэр энэ бүхнийг туулсан шүү дээ тиймээс ямар байдаг болохыг маш сайн мэдэж байгаа.
Ран "Лүна Лүна" гэсээр сүр сар хийн гартаа хоёр аяга хоол барьсаар асарт орж ирээд "Манайхан шархадсан хүмүүс хоол бэлдсэн тэгээд танд бас аваад ирлээ" хэмээн Лүна нь хэчнээн ихээр өлсөж байсныг бодсоор хоол өгөв. Раны түүнд өгсөн аягатай хоолыг авах сувилагч охин өөрийгөө өлсөж байснаа ч умартан бусдад анхаарсан болохоо ухаарна.
"Баярлалаа Ранаа" ийнхүү талархан түүн рүү инээмсэглэхэд "Таны захисан ногоонуудыг аваад гэрийн чинь үүдэнд тавьчихсан байгаа шүү, үлдсэн хариултыг нь төмсөн дунд нуучихсан байгаа" ийнхүү өгүүлэх бол Рүёон түүний толгой илсээр "Сайн хүүхэд шүү" гэв. Ран нөгөө аягтай хоолоо Ёсанд өгөх гэхэд түүний боолттой гарыг хараад оронд нь өөрөө Ёсаныг хооллож эхэллээ.
Эргэн тойрны хүмүүс бүгд Ёсаныг хэн болохыг мэдэхээс гадна түүнд хандаж байгаа хандлагыг харвал тэрээр энэ хавьдаа нэр хүндтэй нэгэн бололтой. Гэвч энэ Ёсан гэх дайчин чоно Рүёоны хувьд зүгээр л нэг их зантай бүдүүлэг чоно байсан юм. Сувилагч охин явсаар Тэхён өмнө явган суугаад "Тэхён маань зөндөө зогсоод ядарчихлаа хоёулаа одоо хоол идвэл ямар уу?" ийн дүүтэйгээ л харьцахдаа гаргадаг зөөлхөн хоолойгоор ярилаа.
YOU ARE READING
Love Like Opioid
Fanfic[Mongolian Fic] "Нэгэн охин өөрийгөө үхчихсэн гэж бодоод сэртэл тэрээр бидний амьдардаг ертөнцөөс шал өөр ертөнц рүү очсон байдаг, сонирхолтой байгаа биз?"