♧𝓔𝓮𝓷♧

1.2K 86 12
                                    

"Хёнжэ миний найз дахиад л эмнэлэг явах гэж байгаа юм уу?" хэмээн найзынхаа шинэхэн зуршилд илт дургүйцсэн өнгө аястай хэлэв. Түүнд ирж буй эсэргүүцсэн хандлагыг үл тоох Хёнжэ сэтгэлийнхээ гүнээс мишээсээр "Тийм ээ" гэх нь түүний найзыг тавгүйтэхэд хүргэж байлаа.

"Тэр ямар чиний найз охин биш дээ, ингэж их сэтгэл гаргаж цаг заваа үрэх хэрэг байгаа гэж үү?" ийн цөхөрсөн өнгө аястай найзаасаа асуух агаад Хёнжэ "Чанминаа, тэр миний найз охин биш хэдий ч би түүнд хайртайг минь мэднэ шүү дээ" хэмээхэд Чанмин түүнийг өчнөөн хэлээд ч үг авахгүйг нь ойлгосон тул бууж өгөв.

Нүүрэндээ инээмсэглэл тодруулах хөвгүүн өөрийг нь зэмлэн зогсох найзуудаасаа салаад хамгийн түрүүнд зорьсон эмнэлгийн өрөөнд хүрч ирлээ. Амьсгалын аппараттай ухаангүй хэвтэх охины хажууд суугаад "Намайг санасан уу?" гэсээр сурсан зангаараа алчуур норгож аваад охины гар нүүрийг зөөлхөн арчиж эхлэв.

"Өнөөдөр бас л Чанмин намайг шалгасаар байгаад замдаа жоохон саатчихлаа" хэмээн хүлцэл өчсөн аятай өгүүлэн "Чи мэднэ шүү дээ, тэд чамд тийм ч дуртай биш болохыг" гээд бага зэрэг уруу царайлснаа "Гэхдээ тэд чамайг, би чамайг мэддэг шиг сайн мэдэхгүй шүү дээ, бидний чамайг харах өнцөг тэс ондоо" ийн хэлэхдээ ухаангүй хэвтэх охиныг бусдын нүднээс нуугдсан эрдэнэ мэт нандигнан харж байлаа. "Анх танилцаж байсан үеэ санаж байна уу?" гэсээр ой санамжинд нь өчигдөрхөн болж өнгөрсөн мэт тодоос тод үлдсэн өдрийг эргэн дурсана.

И Хёнжэ хараа муутайгаасаа болж зузаан шил зүүдэг байсан хүү, хүсэл мөрөөдлийнхөө төлөө хичээлээ яс хийдэг байсан сурагч. Сайн хүмүүжилтэй бөгөөд дэндүү эелдэг болохоор хүний өөдөөс сөргөлдөж чадахгүй ангийн хүүхдүүддээ гадуурхдаг байсан хөвгүүн. Түүний найзууд гэх хааяа таарахаараа яриа өддөг хүүхдүүд өөр анги байсан болохоор түүний ангид болдог дээрэлхэлтийн талаар сайн мэддэггүй байсан билээ.

Улирлын дундуур нэгэн охин шилжиж ирсэн нь ангийн хүүхдүүдийг нэлээдгүй гайхшируулахаас гадна баярлуулж байлаа. Шинэ догь охин шилжиж ирсэн хэмээн бодох ангийн хүүхдүүд нь шуугилдах бол Хёнжэ урьдын адил бусад хүүхдүүдийн даалгаврыг нь чимээгүйхэн хийсээр сууж байв.

Тэрээр шинээр шилжиж ирсэн хүүхдэд нээх анхаарал хандуулаагүй билээ. Харваас жоохон хулигаан зантай харагдсан болохоор дахиад өөрийг нь дээрэлхэх хүн нэмэгдэх вий гэхээс эмээж байсан юм. Ар гэрийн хувьд баян чинээлэг мөнгөндөө хахаж цацсан биш ч нэлээн боломжийн айлын хүүхэд байсан учир мэдээж хүүхдүүд Хёнжэгийн халаасны мөнгийг дээрэмдэж авах тохиолдол ч олонтаа.

Love Like OpioidWhere stories live. Discover now