🄳

510 35 1
                                    

Бяцхан Эмигийн ээжийн дүрд тоглоод хэдийн 3 сар өнгөрчихжээ. Хэдийгээр өдөр бүр энэ хайр татам охины ээж нь байх хугацаа хязгаартай гэдгийг өөртөө сануулах ч, аль болох дасахгүйг хичээж байгаа ч үнэхээр санаснаар болохгүй юм. Цаг хугацаа өнгөрөх тусам улам ихээр хайрлаж, улам ихээр дасч салж чадахгүй мэт тэр л мэдрэмжийг хором мөч бүр мэдэрч байна.

Эми: "Ээжээ, энэ даашинз гоё байна уу?"

"Тиймээ, миний хөөрхөн Эмид үнэхээр гайхалтай зохисон байна"

Өнөө орой Крисын төрсөн өдрийн үдэшлэг болох юм. Крис бид хоёрын дунд Эмиг асрах гэрээнээс өөр зүйл байхгүй боловч бяцхан Эми ээж аавтайгаа цуг үдэшлэгт явахыг хүссэнээс болж би гэдэг хүн өнөө орой Крисын хос болж үдэшлэгт явахаар болсон.

Эми: "Ээжээ, та даашинзаа сонгохгүй юм уу? Эсвэл танд эд нар таалагдахгүй байгаа юм уу?" 

Үнэхээр хайр татам юм. Өөртөө даашинз сонгож байгаа байж надад анхаарал хандуулж л байдаг. Үнэндээ Крис надтай хамт үдэшлэгт орно гэж шийдэхээсээ ч өмнө надад зориулж даашинз бэлдчихсэн байсан гэсэн. Түүнтэй хамт үдэшлэгт явахгүй байлаа ч Эмигийн хажууд би байх хэрэгтэй шүү дээ. Гэхдээ хамт түүний хос гэсэн нэрээр үдэшлэгт очих ч гэсэн нэг их ялгаагүй л дээ.

"Ээж нь зүгээрдээ, Эми л өөрт таалагдах даашинзаа сонгоход болно"

Эми: "За, тэгвэл надаа энэ хамгийн их таалагдаж байна"

Бяцхан Эмигийн сонгосон даашинзийг харвал тод ягаан өнгөтэй жижиг, жижиг цэцэгтэй түүн шиг гэрэл цацруулсан өхөөрдөм охинд төгс зохицох даашинз байлаа. Сонголт сайтай юмаа.
Магадгүй төрсөн ээж нь загвартай холбоотой хүн байсан юм болов уу?

Эмиг харах бүрт төрүүлсэн ээжийг нь ямар хүн байсан юм бол гэж үргэлж бодох юм.

"Эми, даашинзаа сонгочихсон юм чинь гэр лүүгээ буцацгаах уу? Эсвэл дахиад жоохон энэ хавиар явах уу?"

Эми:"Буцъя, ээж ч гэсэн гэртээ эрт очоод орой аавтай хамт явахдаа бэлдэхгүй бол болохгүй"

"За тэгвэл явъя"

Хэдийгээр Эми жоохон хүүхэд ч гэлээ Крис бид хоёрын харилцааг болон намайг төрсөн ээжийгээ биш гэдгийг мэддэг юм шиг санагдаад байдаг юм. Би ч өөрийгөө Эми, Крис хоёртой удаан байхгүй гэдгээ мэддэг болохоор аль болох тэднийг хамтад нь байлгахыг хичээдэг ч Эми надад тэр боломжийг тийм ч их өгөөд байдаггүй. Үргэлж л намайг Кристэй, Крисыг надтай байлгах гэж хичээгээд байх шиг. Магадгүй зүгээр л миний хэт төсөөлөл байж болно л доо.

🄷🅈🄳🅁🄰🄽🄶🄴🄰Where stories live. Discover now