🄰

464 29 3
                                    

Гэнэтийн зүйл хүний амьдралд дэндүү их тохиолдох юм.


Толгой доторх бодол минь яг одоо "айн, юу вэ?, юу гэсэн үг вэ?" гэх хэдэн хачирхалтай асуултуудаар дүүрчхээд байна.

Ажлын цаг нь эхэлчихсэн байгаа ч дөнгөж ажил руугаа явах гэж байсан Крис миний гайхсан царайг харан зогслоо.

Крис:"Юу болсон бэ? Чи зүгээр үү?"

"Тиймээ, би зүгээр."

Үгүй ээ үнэндээ зүгээр биш байна.

Крис:"Итгэлтэй байна уу?"

"Үнэндээ үгүй ээ. Чамд сонин сонсогдож магадгүй ч түрүүн над руу нэг хүн залгасан."

Крис:"Тэгээд?"

"Надаас И Мина мөн эсэхийг минь тодруулсан. Тэгээд танай Ву корпорац, ер нь бол салбар компаний чинь дизайны хэлтсээс залгасан байсан."

Крис:"Чамайг анх Эмигийн ээж болохоосоо ч өмнө манай компаний нэгт ажлын анкет бөглөсөн гэдгийг чинь мэдсэн. Энд тэгтлээ гайхах юу байна аа. Тэгээд тэнцсэн байна уу?"

"Үгүй ээ"

Крис:"Харамсалтай л юм. Хэрэв чи үнэхээр хүсээд байгаа бол би чамайг оруулаад--"

"Үгүй ээ үгүй, чи буруу ойлгочих шиг боллоо. Би Эмигийн ээж болохыг зөвшөөрөхдөө хэдийнээ анкетаа буцаагаад ярилцлагад орохгүй гэдгээ мэдэгдчихсэн байсан."

Крис:"Тэгвэл яагаад манай компаниас чамтай холбоо барьдаг билээ?"

"Магадгүй чиний 2 жил хайсан хүн чинь би бололтой"

__________________________

Крист өөрийгөө хайж байсан хүн нь гэдгийг хэлсний дараа надтай адил мөн л их гайхсан харагдсан ба намайг ажил руугаа дагуулж нь явлаа. Намайг дагуулан төв Ву корпорац дээр ирж өрөөндөө оруулаад нарийн бичгээ дуудав.

Крис:"Ким нарийн бичгээ, хайсан хүнээ олсон гэсэн байхаа. Холбоо барьсан уу?"

Ким нарийн бичиг:"Тиймээ захирлаа. Өнөө өглөө холбоо барьсан. Гэхдээ уулзалт товлохоос өмнө утсаа тасалчихсан болохоор-"

Крис:"Ойлголоо, олсон мэдээллийн чинь тухайд?"

Ким нарийн бичиг:"Аан за, энэ байна. И Мина гэдэг. 2 жилийн өмнө сургуулиа төгсөөд шууд ажлын хүсэлт гаргасан. Энэ зураг нь-"

Ким нарийн бичиг гэх залуу миний тухай хажууд минь Крист тайлагнаж дууссан бололтой зургийг минь харуулахаар зэхэхдээ намайг анзааран таг гөлөрчхөв.

🄷🅈🄳🅁🄰🄽🄶🄴🄰Where stories live. Discover now