Крис: "Эмигийн хууль ёсны ээж болооч."...
Дахиад л зүүдэллээ. Долоо хоног дарааллан нэг зүүд. Мэдээжийн хэрэг энэ саналаас тэр дор нь татгалзсан ч Крис надад хугацаа өгье гэсэн. Гэхдээ надад тэгж өгөөд байгаа хугацаа нь хэрэггүй шүү дээ. Миний шийдвэр өөрчлөгдөхгүй. Тэгээд бас одоо явсан нь дээр бололтой. Эмигийн хувьд харамсалтай байгаа ч намайг ээжийгээ гэж бодоод яваад байж болохгүй.
Хэд хоног нойргүй хонон байж гаргасан шийдвэрээ хэлэхээр зочны өрөөнд охинтойгоо тоглон суух Крис дээр очлоо.
"Крис, чамд хэлэх зүйл байна."
Крис:"За, хэл л дээ"
Эми одоо ч аавынхаа дэргэд тоглон суух тул шууд Кристэй ярилцаж чадсангүй. Крисыг толгойгоо өргөхөд нь нүдээрээ "Эмигээс тусдаа" гэдгийг ойлгуулж дөнгөв.
Крис:"Хан эгчээ, Эмиг өрөөнд нь оруул"
Эми:"Үгүй ээ, би яагаад өрөө рүүгээ орох ёстой юм бэ? Ээжээ, ааваа хамт тоглоё л доо."
Бяцхан Эмигээс тусдаа ярилцахыг хүссэн ч энэ нь Эмид таатай санагдаагүй бололтой зөрүүдэлнэ.
Крис:"Эми, аав ээж хоёрт нь үнэхээр чухал ярих юм байгаа болохоор түр өрөөндөө байж бай за юу?"
Эми одоо ч зөрүүдэлсэн харцаар бид хоёр руу харж байлаа.
"Хэрвээ Эми өрөөндөө жоохон байчихвал дараа нь ээжтэйгээ аавтайгаа парк явж тоглоцгооё."
Эми:"Хөөх нээрээ юу?" гэсээр итгэл тээсэн гэрэлтсэн нүдээр аав руугаа харлаа.
Крис:"Тиймээ, дараа нь гурвуулаа парк орцгооё."
Нэгэнт л явах гэж байгаа юм чинь Эмитэй арай илүү цагийг хөгжилтэй өнгөрүүлж байгаад явсан нь дээр байх.
Эми ч аавынхаа хариултад сэтгэл хангалуун байгаа бололтой өрөө рүүгээ гүйгээд орчихлоо. Тэгснээ дахин өрөөнөөсөө цухуйн "та хоёрын хоёулханаа байх хугацаа намайг хувцсаа солих хүртэл л шүү" гэж хэлээд буцаад орчхов. Үнэхээр өхөөрдөм охин шүү.
Крис:"Тнгээд юу ярих гэсэн юм."
"Үнэндээ одоо миний явах цаг болсон гэж бодож байна."
Крис:"Юу гэсэн үг юм?"
"Үүний утгыг тэгж тайлбарлуулах шаардлагагүй биз дээ? Мэдээж шууд утгаараа."
Крис:"Миний саналаас болоод уу?"
"Ммм, гэхдээ 100% түүнээс болсон юм биш. Анхнаасаа л бид гэрээ байгуулахдаа тохироогүй гэж үү? Аль нэг тал гэрээг цуцлахыг хүсвэл нөгөө тал эсэргүүцэхгүй."

YOU ARE READING
🄷🅈🄳🅁🄰🄽🄶🄴🄰
Romantik"Эхнэр чинь үзэсгэлэнтэй юм аа?" "Миний эхнэр биш ээ. Охины минь ээж"