🄴

416 31 0
                                    

Уг нь эцсийн шийдвэрээ гарган Ву гэр бүлийн харшаас явсан ч долоо ч хонолгүй буцаад ирлээ. Зөвхөн өмнөх ажилдаа л анхаарах харшийн үйлчлэгчид...удаан хугацаанд байхгүй байсан ч биш дээ. Яг л хэвээрээ.

Толгой дэндүү олон хэрэгтэй хэрэггүй бодлуудаар дүүрснээс болж хүнгэнэтэл санаа алдлаа.

Би энд байх зүгээр гэж үү? Эмитэй хамт Кристэй хамт байх нь зөв гэж үү? Ингээд сэтгэл амар, тайван амьдрах нь надад үнэхээр зөвшөөрөгдөх юм гэж үү?

Эми:"Ээжээ, буугаад ирээрэй. Эмнэлэг явах цаг болчихлоо"

"За одоо очлоо"

Эми мэдээж эмнэлгээс гарах болоогүй. Гэсэн ч эмнэлэгт байхад Эми зөрүүдэлснээс болоод бид гурав гэртээ ирчихээд буцах гэж байгаа нь энэ. Эмигийн хэлснээр бол заавал гэртээ ирж хийх ёстой юм байгаа гэсэн. Юу гэдгийг нь асуусан ч надад ч Крист ч хэлээгүй. Харшид ирэнгүүтээ өрөө рүүгээ ороод хаалгаа түгжчихсэн учир хийсэн зүйлийг нь мэдэх ч арга байгаагүй.

Крис:"Болсон бол буцаад явцгаах уу, хатагтай нараа?"

Эми:"Тэгье, явъя"

Эмиг явъя гэж хэлсний дараа Крис над руу харлаа. Хариулт хүлээсэн харц.
Гэхдээ би юу гэж хариулахаа мэдсэнгүй зүгээр л толгой дохилоо. Гэнэтийн байдлаар хатагтай гэж дуудуулчхаад шууд хариу өгөхөд бэлэн биш байсан юм.

Бид эмнэлэгт буцаж ирэхэд хэдийн 16 цаг болсон байв. Эмиг эмчид үзүүлэхээр Крис бид хоёр баруун зүүн гараас нь хөтлөн явна. Гэр бүл шиг.
Ингэж явахдаа хажуугаар минь өнгөрөх нас тогтсон гэмээр нэгэн эмэгтэйг хойноос нь харлаа. Ердөө хойноос нь харсан хэдий ч дэндүү танил.

Эмиг хариуцсан эмч дээр ирэхэд Крис бид хоёр нилээн зэмлэл хүлээгээд амжив. Эми дэндүү их гуйгаад байсан учир хариуцсан эмчид нь хэлэлгүй Ву гэр бүлийн харш руу явчихсан юм л даа. Эцэст нь Эмигийн үзлэгийг хийлгээд биеийн байдлыг нь тодруулсны дараа өрөөнөөс гарлаа. Эми одоо ч дахиад хэд хоног эмнэлэгт хэвтэх ёстой.

Крис:"Эмиг одоо өрөөнд нь хүргэж өгөх хэрэгтэй. Хамт явах уу?"

"Чи Эмитэй хамт түрүүлээд явж бай. Би араас чинь очъё"

Эми:"Яагаад?, та дахиад намайг орхиод явах гэж байгаа юм уу?"

"Үгүй ээ, сая ээж нь таньдаг хүнээ харсан юм. Уулзчихаад Эми дээр хүрээд очъё"

Эми:"За, хурдлаарай"

Эми Крис хоёрыг өрөө рүүгээ явсны дараа эмнэлэгийн хүлээн авах руу очин Кан Инёон гэх өвчтөн байгаа эсэхийг асуулаа.

🄷🅈🄳🅁🄰🄽🄶🄴🄰Where stories live. Discover now