Крист тэврүүлэн нилээн удаан зогссоны эцэст арай гэж тайвшран амьсгаа авахтайгаа болов.
Крис:"Хаана байгаа юм?"
"Айн?"
Крис:"Өмнөх сүйт залуугийн чинь ээж эн эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн биз дээ? Аль өрөөнд байгаа юм?"
"Аан, дотрын тасгийн 307-р өрөөнд-...аа гэхдээ яах гэж?"
Крис зүгээр л над руу инээмсэглэлээ. Өмнө нь Эмигийн ээжийн тухай ярихад л харж байсан гунигтай инээмсэглэл. Түүнээс дахин харна гэж төсөөлөөгүй юм байна.
Крис:"Эми чамайг байхгүй үеэр унтаж чадахгүй, унтсан ч их сэрдэг байсан. Тэгэхээр түүний хажууд байж байгаарай. Би хальт гарчихаад ирье"
"За"
Крисыг гарсны дараа Эмигийн орны хажууд очин суулаа. Энэ бяцхан охин, намайг ээжээ гэж дууддаг. Намайг харах бүртээ оч гялалзах нүдээрээ харан инээмсэглэх бяцхан дагина. Зүгээр л хажууд нь өсөж томрохыг нь харангаа энэ гайхалтай гэгээлэг занг нь чадах чинээгээрээ
хамгаалахыг хүснэ.Эми: "Ээжээ, та энд байна уу?" гэсээр нойрноосоо сэрж ядсан хоолойгоор намайг хайх аж.
"Тиймээ, ээж нь энд байна"
Эми:"Надтай хамт байгаарай, би сэрээд таныг байхгүй байх вий гэж айгаад байна"
"Хонгор минь, ээж нь энд чамтай хамт байж байх болно"
Эми:"Та явахгүй биз дээ?"
"Мэдээж шүү дээ. Миний охин энд байхад ээж нь хаашаа явах вэ дээ?"
Эми:"Тэгвэл надтай хамт унт" гээд орныхоо нэг тал руу очин хэвтээд нөгөө тал руугаа заалаа.
"За"
Гадуурх хүрмээ тайлаад Эмигийн хажууд очин хэвтлээ. Эми хүсч байгаа бол надад эсэргүүцээд байх хэрэг байхгүй шүү дээ
Эмитэй хамт хэвтээд шууд унтчихсан бололтой. Хэдийн 2 цаг болчихож.
Крисын ажил их байгаа юм байх даа. Одоог хүртэл ирээгүй байдаг. Мэдээж тийм байх л даа. 3 хоног компани дээрээ очоогүй юм чинь."Буцаад унтахгүй юм уу? 2 цаг л өнгөрч байна шүү дээ" гэх Крисын хоолой сонсогдлоо.
Би золтой л чанга хашхирчихсангүй. Түүнийг аль хэдийнээ ирчихсэн байна гэж үнэндээ мэдээгүй хэрэг л дээ. Чимээ гарсан зүг рүү сайн харвал харанхуй байх ч гэсэн Крисын буйдан дээр сууж буй төрх тодрон харагдаж аж.
YOU ARE READING
🄷🅈🄳🅁🄰🄽🄶🄴🄰
Romance"Эхнэр чинь үзэсгэлэнтэй юм аа?" "Миний эхнэр биш ээ. Охины минь ээж"