•Хүнийг нь бус дурсамжийг нь илүүтэй санагалзах юм•
Крис, Эми хоёртой хамт амьдраад нэлээд хугацааг өнгөрөөчихжээ. Бараг л хагас жил болчихсон байна. Дэндүү хурдан ч гэмээр өнгөрчихсөн хагас жилийн хугацаа.
Крисын зан аашийг ерөнхийдөө мэддэг болчихсон болоод ч тэр юм уу өнөөдөр их л баяртай явж байгааг нь хараад л мэдчихлээ.
"Баяртай үйл явдал болоо юу?"
Багагүй хугацааг хамт өнгөрүүлсний эцэст Кристэй ч дажгүй яриад ойлголцдог болсон тул шуудхан л асуулаа. Ямар нэг ичих, санаа зовох зүйл байсангүй.
Крис: " Аан тиймээ. Хайж байсан хүнээ бараг олчихсон ч гэх юм уу?"
"Хайж байсан хүн гэнэ ээ?"
Крис: "Хоёр жилийн өмнө манай томоохон салбар компани дотоод уналтад ороод хэцүүхэн нөхцөл байдалд байсан ч шинээр ажилд орох гэж байсан нэг хүний төслөөр буцаад сэргэж чадсан юм. Тэр үед яг ч ажилд ороогүй байсан учраас ажилчдын мэдээллийн санд мэдээлэл нь ороогүйн дээр анкетаас нь ч олигтой мэдээлэл авч чадаагүй өнгөрсөн ч саяхан холбоо барих боломжтой болсон."
"Тэгэхээр хоёр жил түүнийг хайсан юм уу?"
Крис:"Мэдээж, бидний аврагч гэж хэлж болохоор хүн шүү дээ"
Ерөнхийдөө Крис бол шударга мөн хичээнгүй. Ямар нэг зүйлийг хийхийг хүсвэл шууд л хийдэг. Эхнээс нь эцэст нь тултал.
"Гэхдээ танай компанид орох гэж байсан юм бол яагаад гэнэтхэн алга болчихсон юм."
Крис: "Би ч гэсэн яг наадахыг чинь бодоод гайхаж л байлаа. "
"Тэгвэл чи өнөөдөр амрахаа больж байгаа юм уу?"
Крис:"Мм?"
"Тэр хүнтэйгээ уулзах юм биш үү?"
Крис:"Одоохондоо баттай холбогдож чадаагүй байгаа тэгэхээр өнөөдөр амардгаараа амарна"
"Ашгүй дээ, тэгвэл би өнөөдөр ээж аавтайгаа уулзаад ирэх гэсэн юм. Чи ганцаараа Эмиг хараад зүгээр биз дээ?"
Крис:"тиймэ--"
Эми:"Үгүй ээ, би ээжтэйгээ хамт явна."
Өвөр дээр минь унтаж байсан бяцхан охины нойрмог хоолой Крис бид хоёрын яриаг тасаллаа.
Крис: "Эми, чи ээждээ ингэж төвөг удаж болохгүй ээ"
Эхэндээ Крис намайг Эмид эгч нь гэж их хэлдэг байсан ч одоо бол ээж нь л гэдэг болсон. Ингээд сонсохоор жинхэнээсээ Эмигийн ээж болчихсон юм шиг санагдах юм.

YOU ARE READING
🄷🅈🄳🅁🄰🄽🄶🄴🄰
Romance"Эхнэр чинь үзэсгэлэнтэй юм аа?" "Миний эхнэр биш ээ. Охины минь ээж"