Three <🧡>

139 25 0
                                    


Өглөө эрт босоод үйлчлэгч эгчид явах талаар хэлээд сургуулийн зүг гүйлээ.

Хаалгаар орж ирээд цагаа хартал хичээл ороход 1.30 минут дутуу байх нь тэр
Шүүгээнээсээ бөмбөгөө аваад хувцсаа солиод заалруу зүгэллээ.
Ойртох тусам хана бөмбөг хоёрын хооронд гарах чимээ сонсогдож байлаа.

Заалруу ортол харагдсан мөчөөсөө хойш зүүд болон бодлоос минь огт гараагүй нэгэн воллейбол тоглож байх нь тэр

Эхэндээ анзаараагүй бололтой тоглоод байсан ч  намайг хоолойгоо засах үед надруу харав.

Тоглохоо болиод миний урд ирж зогсоод "чи?" Хэмээгээд асуулт эрсэн харцаар надруу харав

"Би энэ сургуулийн воллейболын эмэгтэй багийн ахлагч шүү!!!"

Ёнжүн "Аан багшийн хэлсэн охин чи байх нь ээ"

Би "магадгүй" хэмээгээд хажуугаар нь зөрөн биеэ халаахаар гүйлээ.

Биеэ халаачихаад тоглох гэж байтал Ёнжүн ах ирснээ "Хамт тоглоцгооё"

Би ч толгой дохиод түүнтэй тоглож эхлэв. 30 минут тоголсны эцэст заалнаас гарлаа.

Хувцсаа сольчихоод ангируу орон ширээ дэрлэн сууж  байтал хаалгаар хүн орж ирэх нь тэр миний хажууд ирж сууснаа "Эхний өдөр" хэмээв.
Би ч өндийн харвал Ёнжүн убба байх нь тэр сүү жигнэмэг ширээн дээр байлаа

Би "Баярлалаа" хэмээгээд сүүг нь задалж уухад надруу харан мишээн миний толгойг илээд гарах нь тэр

Миний цээжинд бөмбөр тогологдоод байна уу даа?

Энэ үед Жэи орж ирэн миний хажууд суугаад "Яасан эрт ирсэн юм? Сонү?"

Би "Гэртээ илжрээд байж байгаа биз"

Жэи "Ээе ямар муухай хэлдэг юм!"

Би Жэируу хараад "Би хүнд дуралчихсан юм шиг байна аа"

Жэи надруу гайхсан харцаар хараад "Хэнд?"

Би инээгээд "Сонбэ"

Жэи "Тэгээд найраад үерхээчдээ"

Би түүнрүү харан инээгээд "Чи туслаарай за"

Хичээлдээ аль болох анхаарлаа хандуулан хичээлээ дуусгалаа.

Ангиас гартал баруун жигүүрээс Ёнжүн ах найзууд нь бололтой хэдэн хүмүүстэй ирцгээж байв.

Сэбёл миний хажууд ирж зогсоод "Юу руу ингэтлээ гөлрөөд байгаа юм?" Хэмээгээд миний харсан зүгрүү хараад буцаж надруу харан "Юу вэ? Энэ хорхойнуудруу хараад байгаа юм уу?"

Би "Яагаад хорхой гэж?"

Сэбёл "Би хамгийн өндөртөй нь үерхэж байсан юм бараг 2 жил"

Би "Тэгвэл чи Ёнжүн ахыг мэднэ биз дээ"

Сэбёл "Ёнжүн ах гэчихжээ наадах чинь ч дээ нэг охины ардаас 2 жил үхэн хатан гүйж байна даа нөгөөхөндөө үнэндээ л хайртай юмаа чаваас~"

Бёлын хэлсэн үгийг сонсоод тэнгэр хөмөрчих аятай болчихов бас үргэлжлүүлэн ярьж буй "түүнийгээ мартахын тулд охидууд ашиглаад хаядаг үнэн хог шүү нээрээ" ийм учраас надад сүү жигнэмэг өгөөд байсан юм байна шд нүдэнд минь нулимс хуралдаад ирлээ. Юу юу үгүй гарах гээд байсан тул эргээд хартал Жэи байлаа түүний энгэрийг нь налаад уйлчихсан

Жэи гайхсан бололтой "Яасан? Юу болсон" гэсэн ч би хариулахгүй байсан тул намайг тэврээд нэг гараараа үсийг минь илээд нөгөө гараараа хөнгөхөн мөрийг минь товшиж байсан юм. 











Bi ni hodoo ywlaa bye🥺🙆🏻‍♀️🥲👋

Hello? My First Love🤍Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ