Six <🖤>

147 22 0
                                    

Урд шөнө юу хийснээ тунгаан бодсоор унтаж чадаагүй тул багшийн хэлж буй үгс чихний минь хажуугаар өнгөрч байлаа. Нүд минь анилдаж цаанаасаа л нойр хүрээд байна.

Яг гоё зүүрмэглэж байтал багшийн "Ким Сора" хэмээсэн миний нэр ангиар нэг цуурайтаж тэр дуу чимээнд би цочин сэрэх нь тэр.

Ангийнхан намайг шоолон инээж багш надруу муухай харан зогсоно "Хичээл хийхийг хүсэхгүй байгаа бол гарч болно"

Би ч худлаа инээсээр гараа савчуулаад "Уучлаарай багшаа дахиж ингэхгүй ээ"  хэмээн хичээлдээ анхаарлаа хандуулахыг хичээлээ.

Нээрээ Жэи миний хажууд суухгүй байгаа миний ард Ганхи гэх охинтой хамт сууж байгаа тэр тусмаа надтай харицахгүй юм асуухаар хариулахгүй зайгаа бариад ч байх шиг.

Уул нь Ёнжүн бид хоёрыг үерхэж байгааг мэдэхгүй л байх ёстойдоо.

Хичээл завсарлаж зарим хүүхдүүд ангиас гарч зарим нь үлдэнэ мэдээж Сонү бёл хоёр хэлхэлдээд гарсан билээ түүний араас Ганхи Жэи хоёр хоорондоо юм ярьсаар гарж байгаа харагдах аж.

Гарах уу? Болих уу? эргэлзэн сууж байтал утсанд Ёнжүнаас зурвас ирсэн байлаа "Хоолны танхимд хүлээж байя"

Ангиас гаран хоолны танхимд ортол Ёнжүн найзуудтайгаа сууж байх нь тэр хоолоо авчихаад яг яахаа мэдэхгүй сууж байтал Ёнжүн миний хоолыг аван урд гаран алхаллаа

Үүнийг харсан хүүхдүүд биднийг үерхэж байгаа хэмээн хоорондоо шивнэлдэх аж.

Намайг хамт суухыг уриалаад байсан Бёл, Ганхи хоёр гайхан миний ардаас гөлөрч байлаа.

Ширээн дээр ирэн суутал Ёнжүний найзууд надруу харан инээлдээд Ёнжүний шоголж байсан юм. 

Найзууд нь нэг нэгээрээ мэндэлж намайг "Бэр эгч" хэмээн дуудах аж уул нь дүү ч Ёнжүн насаараа ах юм гэнэ ээ тэгээд би эд нарын бэр эгч болчихсон.

Хоолны танхимаас гарах үед бёл намайг чирсээр дээвэр дээр аваачих нь тэр

Бёл "Тайлбарлаад өг!"

Яг үнэндээ айгаад байх юм хэрэг хийчихээд ээждээ загинуулж буй хүүхэд шиг.

Ээрж муурсаар "үерхэж байгаа"

Бёл санаа алдаад "Би чамайг хэнтэй үерхэх, яахийг заах ёсгүй л дээ гэхдээ буруу зүйл дээр зөвлөж байх хэрэгтэй гэж бодож байна анх чамайг Ёнжүн сонбэд сайн гэж хэлэхэд гайхаж байсан ч чамд дурласан шинж харагдаагүй харин Жэитэй илүү дотно тоглоом наргиа хийгээд халамжлаад гүйгээд байхаар чинь Жэид сайн үерхэх байх гэж бодож байсан юм. Тэгж бодсон бодол минь яг оносон юм шиг та хоёр сургуулийн хаягдсан барилгын тэнд өчигдөрхөн үнсэлцэж байсан гэвч...одоо?"

Сора зүгээр л доошоо гөлөрч байгаад гараад гүйчихсэн хүний нүдэнд илт мэдэгдэж байхад Жэид ойлгомжтой байсан байх. Жэид гэмшсэн сэтгэл бёлийн өмнө ичсэндээ гараад гүйчихсэн хичээл хараахан эхлээгүй байсан тул ангируу орон суутал бүгд түүнрүү харан шивэр авир хийлдэж Ёнжүнд сайн гэх охид ирэн асууж шалгаах нь түүнд дарамттай байгаа бололтой.

Сора дотроо сайн найз, ах хоёр нь ирж ядаж хөөж явуулна гэж бодсон ч хийсэн зүйлээ өөрөө үүр гэсэн шиг харан сууна.

Гэнэт нүдэнд нулимс хуралдаж толгойгоо өндийлгөлгүй цүнхээ аваад явлаа.

Доошоо тонгойсон байсан тул юу ч үл харагдана гэтэл нэг зүйл мөргөөд уначихав.

Нулимстай нүдээрээ арай ядан хартал Жэи Ганхи хоёр зогсож байв. Ганхи намайг зүгээр эсэхийг асуух бол Жэи хажуугаар минь зөрөн суудалруугаа зүгэллээ.

Хурдан босоод хувцсаа гөвөөд цүнхээ үүрсээр ангиас гаран гүйлээ.

Сургуулиас гарах үед ард Ёнжүний миний нэрийг дуудах сонсогдох аж.

Зогсоо зайгүй урсах энэ нулимас, юунд уйлж бас юунаас зугатаж байгаагаа мэдэхгүй гүйсээр.

Oops! Ang larawang ito ay hindi sumusunod sa aming mga alituntunin sa nilalaman. Upang magpatuloy sa pag-publish, subukan itong alisin o mag-upload ng bago.

Giselle: Saihan naadaw uu? Manaihaan❤️

Oops! Ang larawang ito ay hindi sumusunod sa aming mga alituntunin sa nilalaman. Upang magpatuloy sa pag-publish, subukan itong alisin o mag-upload ng bago.



Giselle: Saihan naadaw uu? Manaihaan❤️

Hello? My First Love🤍Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon