Ten <❤️> THE END

213 28 1
                                    

Шинэ долоо хоног ч эхлэж бид хичээлдээ явцгаалаа.

Сургууль руу орох үед Жэи намайг хөтлөх нь тэр.

Түүнрүү хартал миний гар дээр үнссэнээ алхаж эхэллээ. Сургууль руу орох үед хүүхдүүд биднийг харан шивэр авир хийлдэх нь тэр.

Шатнаас Ёнжүн ах болон найзууд нь бууж ирж байгаа харагдана. Наашаа зүглэн ирэх бөгөөд надруу гараа даллаж байлаа. Урд минь ирж зогсоод "Сайн уу? Дүү минь"

Жэи Ёнжүн руу муухай харан миний гарыг улам лавхан атгах нь тэр.

Би инээгээд "Сайн та сайхан амарсан уу? Нөгөө төлөвлөгөө юу болсон?"

Ёнжүн шилэн хүзүүгээ маажин "Өнөөдрөөс хэрэгжүүлж эхлэнэ дээ чи туслаарай"

Би толгой дохиод "Чадах чинээгээрээ тус үзүүлэх болно оо"

Ёнжүн миний үсийг илчихээд цааш явлаа.

Жэи атгаж байсан гараа тавиад түрүүлэн ангируу орох нь тэр.

Би ч яагаад уурлаж байгааг нь мэдэж байгаа л даа

Жэи бидний өмнө суудаг байсан суудалд суулаа гэтэл Ганхи хажууд нь суучих нь тэр.

Би ч хажууд нь зогсоод "Уул нь бид хоёр хамт суудаг шд"

Ганхи "Өө Сора чи өөр газар суучих Жэи бид хоёр дотны найзууд учир хамт сууя"

"Гэхдээ-"

Ганхи миний үгийг таслан "Чи Жүмитэй хамт суучих!"

Жэи юу ч хэлэхгүй утсаа оролдон суух нь тэр Ганхигийн тэнэг зан Жэи ийн чимээгүй байдал хоёрд уур минь хүрч шарандаа цүнхээрээ Жэиг цохиод урд талын ширээнд суув.

Едам надад шоколад өгөөд "Энэ гоё амттай"

Шоколадыг нь аван амандаа хийгээд "Энийг чинь л урлаг гэж байгаа шд"

Гэтэл Бёл намайг цохиод "Юу хуцаад байдаг юм" хэмээлээ.

Би гараа барин өрөвдөлтэй царай гаргаад "Яа~ өвдөж байна шд муухай амьтан"

Едам "Нээрээ чиний хийлийг удахгүй буцаагаад өгчих нь өө"

Би "Чи хэрэглэ ээ би өмнөх хийлэндээ тасчихсан... гэхдээ манай Едам хийл сайн тоголдог, гоё дуулдаг, төгөлдөр хуур тоголдог, ая зохиодог, өндөр, царайлаг кяахх эгч нь хөөрхөн охин танилцуулж өгөх үү?"

Едам надруу гэрэлтсэн нүдээр харан толгой дохилоо.

Гэтэл Жэи миний мөрөн дээр товшиод "Хамт сууцгаая"

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 27, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Hello? My First Love🤍Where stories live. Discover now