Eight <❤️‍🩹>

196 21 0
                                    


Өчигдөр шөнө үнэхээр сайхан амарсан тул эртлэн босож өглөөний цай бэлдлээ үйлчлэгч эгч амралтаа авчихсан тул би л энэ гэрийг авж явах болж дээ өнөөдөр Бёл бас ирэх байх.

Цаг гаран өглөөний цайгаа бэлдэж дуусаад нөгөө хэдээ сэрээхээр өрөөрүү нь явлаа.

Нэг өрөөнд нь Жэик, Сонү, Хисын унтах бол нөгөө өрөөнд нь Сонхүн, Жонвон, Жэи байгаа бололтой.

Сонү, Жэик, Хисын гурвыг сэрээчихээд нөгөө өрөөрүү ортол ганцхан Жэи л унтаж байв. Гайхсандаа өрөөнөөс нь гараад Сонүгаас Жонвон, Сонү хаашаа явсныг асуутал "гэрээсээ хувцас зарим зүйлсээ авчирхаар явсан" хэмээлээ.

Би ч толгой дохиод Жэи руу ороод "Жэи сэрээ өглөөний цайгаа уугаарай!"

Сэрэхгүй бололтой гарыг нь хөнгөн товшоод "Жэи!!!"  Хэмээтэл нүдээ нухлаад "Юу болсон?" Хэмээгээд намайг хараад год үсрээд босоод ирэв.

Би ч гэнтийн үйлдэлд нь цочисхийн шилэн хүзүүгээ илээд "Ө.өглөөний цайгаа уу?" Хэмээгээд гарлаа.

Би ч цайгаа уучихаад цагаа хараад Сонүд хандан "За миний андаа"

Сонү хачин царайлаад "Юу гуйх гэж байгаа юм?"

Би нүдээ тормолзуулаад "Машиныхаа түлхүүрийг өгчих"

Сонү "Тэр дэмий байхаа ёстой больё чи минь!"

Би ч нүдээ эргүүлсээр "Заза Рикитэйгээ автобусаар л хүрээд ирье аав ч мэдвэл чи үхсэн дээ"

Сонү "Аан нээрээ! Жэи машинтай ирсэн хамт явчих"

Жэи Сонүруу сонин хараад "Юу яриад байгаа юм?"

Надад эвгүй санагдсан тул "Заза хэрэггүй би өөрөө аргалчихъя" хэмээгээд ширээнээс бослоо. 

Хувцсаа сольж өмсчихөөд Ёнжүн сонбэ руу залгаж гуйх санаатай утсаа хайтал утас байдаггүй ээ сүүлд хаана тавьсанаа бодон доош буутал Жэи миний утсыг барьчихсан "Утас чинь дугараад байна"  хэмээлээ

Би ч утсаа аван хартал Танихгүй дугаар байх нь тэр

Утсаа аваад "Байна уу?"

....

"Хэн бэ?"

".... Миний охин ээж нь байна!"

Энэ үгийг сонссон би хөшчихсөн юм шиг үг хэлж ч чадахгүй хөдөлж ч чадахгүй бас зүрхэнд минь хэдэн зуун хадаас зоогдож байгаа мэт мэдрэмж төрж байлаа.

Hello? My First Love🤍Donde viven las historias. Descúbrelo ahora