10. Судалгаа хийх хэрэгтэй

64 6 0
                                    

Зохиолч бичээч хүний хамгийн чухал зүйл бол мэдлэг болон судалгаа шинжилгээ хийх хэрэгтэй байдаг. Найруулагч гэдэг мэргэжлийн онцлог бол судалгаанд суурилдагтай адилхан зохиол бичвэр бичих гэж байгаа бол танд ямар цаг үед хэн хэзээ хаана гэдгээ нарийн тооцоолох хэрэгтэй байдаг. Ингэснээр таны зохиол бичвэр илүү амьдралд ойрхон болж ирдэг. Ямар нэгэн судалгаа шинжилгээн дээр үндэслэн бичдэг.

Энэ судалгаа сайн болгох юм бол эхний зохиол ч мөн адил сайн болно. Жишээлбэл яг юуг судлах вэ? гэвэл ямар нэгэн өвчин, дүрийн зан авир, хүмүүс гэх мэт зүйлийг сайн анзаарч байх хэрэгтэй.

Зарим нэг бичвэрт судалгаа шинжилгээ байхгүй тул хичнээн гоё санаатай байсан ч сайн болохгүй байх жишээтэй. Утгагүй болдог байна. Кино болон телевизийн уран бүтээл ч мөн адил судалгаа гэдэг зүйл юу юунаас илүү чухал байр суурийг эзэлдэг. Энэ судалгаа нь дутуу эсвэл хийгээгүй бол энэ кино телевизийн нэвтрүүлэг нь сонирхолгүй болдог шиг зохиолдоо их анхаарч байх хэрэгтэй шүү.

Өө нэмж хэлэхэд судалгаа хийсэн зохиолдоо ямар нэгэн нэр томъёо бичихээр бол тайлбарыг нь бичиж байгаарай. Fobia-айдас гэх мэтээр тайлбарлаж бичиж байх нь бичиж буй зохиолд чинь ямар нэгэн зүйлийн мэдлэг олгож байдаг шүү.

Эргэн тойронд байгаа зүйлийг ч мөн адил судалж сонирхвол санаа олдох зүйл ч их байдаг шүү.

Шинэ Бичээчдэд Өгөх Зөвөлгөө Where stories live. Discover now