12. Эхлэл

55 8 0
                                    

Зохиолын болон бичвэрийн эхлэл хэсэг хэрхэн бичих вэ? 

Бүх зүйл эхлэлтэй байдаг. Аливаа зүйлийн эхлэл нь төгсгөлдөө байж, төгсгөл нь эхлэлдээ байж болдог.

Эхлэл хэсэгт дүрийн танилцуулга гэж чухал зүйл бий. Ерөнхийдөө тухайн үйл явдал ямар газар өрнөж буйгаас эхлэнэ.
Эхний хэсэгт дүрүүдийг танилцуулж ямар дүр вэ гэдгийг нь тодорхой болгож өгөх хэрэгтэй.

Жишээлбэл: Өндөр нуруутай 20 орчим насны залуу гэх мэт.

Эхлэл хэсэгт зөрчил буюу гол үйл явдал эхлэх хэсэг байж болно. Энэ үйл явдал эхлэхэд хамгийн чухал зүйл гэсэн үг.

Жишээлбэл: Хаана? Хэзээ? Хэнтэй? Яаж? гэх асуултанд хариулагдаж байх хэрэгтэй.

Чи нэгэн шинэ хүнтэй танилцахаар боллоо гэж гэж бодъё. Тэр хүнтэйгээ уулзахын тулд хамгийн түрүүнд чи түүн рүү чат бичиж хэзээ хаана уулзахаа тохирдог. Тэгээд эр хүнтэйгээ уулзахад тэр хүн чиний сэтгэлд чинь үнэхээр их хүрээд цаашдаа дахин уулзах юмсан гэх бодол чамд төрнө.

Энэ нь зохиолын чинь эхлэл болж өгнө гэсэн үг. Анхны уулзалт дээрээ чи тэр хүнийг өөрийнхөөрөө дүгнэж энэ шийдвэрийг гаргаж хамгийн анхны үйлдлийг хийсэн. Харин дараагийн үйлдэл юу байх вэ? 

Тэгвэл энэ хүнтэй уулзах болсон шалтгааныг нь тодорхойлж өгөх хэрэгтэй. Үүнийг тухайн хүний бодол эсвэл харилцан яриагаар илэрхийлж болно. Жишээлбэл

Эцэг эх маань намайг хүнтэй танилц гэж хэлсэн болохоор уулзаж байгаа. Хамгийн чухал зүйл нь бол Яагаад хүнтэй уулзахаар цаг товлосон бэ? гэдэг. Эцэг эхийн шахалтаар шийдвэр гаргасан чи энэ сонголтонд эргэлзэж, тухайн хүнтэй харилцахдаа сонирхолгүй эсвэл тэр хэрхэн юу ярих талаараа мэдэхгүй болчихдог. Тэгээд тэр хүнтэй уулзаж үзээд чиний бодол өөрчлөгдөж болно.

Дүрийн тухай цаашдаа илүү дэлгэрэнгүй авч үзэх болно.

Орчинг дүрслэх

Орчин бол тухайн зохиолын хамгийн чухал зүйлсийн нэг юм. Орчны чимээ, харагдах байдал,

Жишээлбэл:Гадаа тоглоомын талбайн тэнд байх савлуур хөнгөн хөдөлж, төмрийн дуу сонсогдоно гэх мэт. Орчин дүрслэн бичихдээ тухайн дүр хаана ямар байдалтай амьдардаг вэ? гэдгийг нь гаргаж өгөх
хэрэгтэй.

Жишээлбэл: Тэхён ганцаараа амьдардаг түүний гэр эмх замбраагүй байв. Тэхёны гэрт эмх замбраагүй байхад шалтгаан заавал байх ёстой. Нэгдүгээрт Тэхён завгүй болохоор гэр нь эмх замбраагүй. 2 рт тэр бол ийм хүн гэдгийг нь тодорхойлж өгч байдаг гэсэн үг.

Бодол.

Хэн нэгний талаас бичиж буй үед тухайн хүний бодлыг бичиж болно.

Жишээлбэл: Тэхёны талаас бичиж байгаа

Өнөөдөр би орой харих нь дээ гэх өгүүлбэр нь яагаад орой харьж байгаа гэдэг шалтгааныг нь тодруулж өгөх ч юм уу.

Хүнд дурлачихлаа. Түүний тухай бодол толгойноос салахгүй юмаа. Би одоо яах уу? Түүнд хэлэх үү? эсвэл болих уу? Өмнө нь би ийм байгаагүй юм сан гэж бодох.

Үйлдлийг дүрслэх

Үйлдэл дүрсэлж бичих нь хамгийн чухал зүйлийн нэг гэж би боддог. Гэхдээ тухайн хүн ямар шалтгааны улмаас яагаад энэ үйлдлийг хийх болсон бэ? гэх зүйлийг илүү тодорхойлж бичсэн байх нь чухал. Хэрвээ тэгж бичээгүй тохиолдолд үл ойлгох зүйл болно гэсэн үг.

Жишээлбэл: Өглөө босоод залуу эр ороо хурааж, нүүр гарах угааж өндөг шарж идэв. Дараа нь тэр гал тогоогоо цэвэрлэчихээд хувцасныхаа шүүгээгээ онгойлгон, хослол өмсөж сүрчиг цацаж аваад гэрээсээ гарлаа.

Харилцан яриа бичих

Харилцан яриа бичих үйлдлийг заримдаа тодруулж өгдөг. Дүрийг харилцан яриагаар хийж буй үйлдлээр нь ойлгоход их чухал.

Тэхён: Өнөөдөр би их гоё зүүд зүүдэлсэн гэж ямар байдалтайгаар хэлж байгааг нь тодорхойлж бичиж болно.

Хүмүүсийн царайны хувирал хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг нь бичиж болно гэсэн үг.

Жонгүг гайхсан байдалтайгаар Тэхён руу хараад "Ямар? " гэж асуулаа.

Харилцан яриаг бичихдээ тодорхойлох цэг : , зураас - ,
" Хашилт гэх мэтийг ашиглаж бичиж болно.

Та нар ямар ч хамаагүй өгүүллэгийн хамгийн эхний хэсгийг уншиж үзвэл дараах зүйлс байх болно.

Дараагийн хэсэгтээ Өрнөл хэрхэн бичих тухай жишээ авч тайлбарлах болноо.

Шинэ Бичээчдэд Өгөх Зөвөлгөө Where stories live. Discover now