2. Дүрмийн болон үг үсгийн алдаа

138 22 0
                                    

Дүрмийн болон үг үсгийн алдаа мөн адил уншигчдад их чухал байдаг. Хичнээн гоё бичсэн ч дүрмийн алдаа байвал унших хүсэлгүй болох нь элбэг байдаг.

Хараад байхад ихэвчлэн эр үгэнд урт ий залгах эсвэл эм үгэнд ы залгах хааяа анзаарагддаг. Эр үг бол ы, эм үг бол ий залгах эсэхээ сайтар нягталж харах хэрэгтэй.

Өөр бас гаргадаг дүрмийн алдаа бол хэлний г ээр төгссөн үг болон хоолойн г ээр төгссөн үг.

Жишээлбэл:урлаг гээд г ээр төгссөн үгэнд урлагын гэж залгасан байдаг нь элбэг. Хэлний г ээр буюу г үсгээр төгссөн үгэнд эр үг ч бай эм үг ч бай эм үгний ийг залгадаг дүрэмтэй.

Хоолойн г ээр төгссөн үг жишээлбэл:ботго, унага, харанга гээд эгшигтэй төгссөн бол хоолойн г гэж нэрлэдэг. Хоолойн г ээр төгссөн үгэнд ч урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад эр үг бол ы эм үг бол ий г залгах юм.

Ж, Ч, Ш ийн дүрэм. Энэ нь та бидний бага ангид байхдаа үздэг цоожоо засаад тушаачих гэхэд ордог үсгүүд билээ. Ж, Ч, Ш үсэг орсон ямар ч тохиолдолд эм үгийн ий залгадаг дүрэмтэй.

Жишээлбэл: Багшын биш багшийн
багажын биш багажийн гэх мэт.

Ж Ч Ш ийн бас нэг дүрэм бол эгшгийг урд нь бичих явдал юм. Энэ нь ж ч ш ээр төгссөн үгэнд л үсгээр төгссөн залгавар залгахад урдаа эгшигтэй бичих явдал юм.

Жишээлбэл:Эмч+л=Эмчил
Бод+л=Бодол гэх мэт.

Харин монгол баавар гэхэд ордог гийгүүлэгчид эгшгээ, ардаа авдаг дүрэмтэй.

Жишээлбэл:мал+л=малла гэх мэт олон үгс бий.

Дүрмээс өөр зүйл дээр бас алдах нь их бий. Хүний нэрийг жижгээр бичих. Өгүүлбэр төгсөхгүй сунжрах, цэг тавихгүй бол уншихад бас хүндрэлтэй байдаг.
Мөн өгүүллэг бичих, зохиол бичиж байхад анхлан бичээчдийн гаргадаг 1 алдаа бол яг ярианы бичгээр бичих явдал юм.

Энэ нь яг ярьж байгаа юм шиг бичихэд ойлгохгүй байх тохиолдол бас бий. Тийм болохоор товчлон бичих болон ярианы хэлээр биш бүтэн үгээр бичихэд илүү гоё уншихад ч амар байдаг шүү.

Зарим тохиолдолд бичээд оруулахдаа үг үсгийн алдаагаа сайн хянахгүй бол ганц нэг үсэг үг буруу болсон ажиглагддаг. Тийм болохоор нягталж харж байгаарай.

Амжилт

Шинэ Бичээчдэд Өгөх Зөвөлгөө Donde viven las historias. Descúbrelo ahora