13. Өрнөл

12 1 0
                                    

Өгүүллэг зохиолын хамгийн чухал зүйл бол өрнөл хэсэг байдаг. Энэ нь ямар нэгэн шалтгаанаас болж асуудал үүсэж, тэр асуудлыг яаж шийдвэрлэх тухай гэсэн үг юм.

Жимин нэгэн охинд дурлажээ. Тэр охин нь баян айлын хүүхэд болохоор Жиминийг тоодоггүй байв. Энэ хоёрын хооронд зөрчил гэх зүйл заавал үүснэ. Энэ бол зохиол бичвэрт чинь заавал байх ёстой зүйл юм. Энэ асуудлаас болоод Жимин ямар нэгэн үйлдэл эсвэл шийдвэр гаргана. Жимин баяжихаар тууштай ажиллаж болно. Эсвэл охиныг мартах гэсэн сонголтыг хийнэ. Хэрвээ Жимин баяжихын тулд үйлдэл хийнэ. Ажил хийж мөнгө олох эсвэл хамаг юмаа зараад бизнес эхлүүлэх зэрэг гэх мэт өөрийнхөө зорилгодоо хүрэхийн тулд үйлдэл хийнэ гэсэн үг юм.

Зохиолын дүрүүд ямар нэгэн үйлдэл хийхгүй л бол бичвэр гэж хэлэгдэхгүй л гэсэн үг.

Өрнөл хэсэгт бол гол үйл явдал гарна гэсэн үг.

Эхлэл хэсэг дээр гарсан зөрчил нь улам томорно гэсэн үг. 

Эхлээд зөрчил гэх зүйлийн тухай яръя.

Зөрчил гэдэг нь үйл явдал эхлэх болсон шалтгаан гэсэн үг. Жишээлбэл: Жимин охинд дурлаад тэр охин нь тоохгүй байгаа нь зөрчил болно.

Харин өрнөл нь бол Жимин хэрхэн яаж энэ охиныг өөртөө дурлуулах вэ? гэдэг нь өрнөл болж өгнө гэсэн үг.

Өрнөл бол зохиолын 80% ийг эзэлж байдаг зүйл юм. Өрнөл бичихийн тулд шинэ дүрүүд нэмэгдэж үйл явдал хэрхэн өрнөж байгааг бичнэ гэсэн үг.

Жимин охиныг татахын тулд ямар нэгэн үйлдэл хийнэ. Хэрвээ ямар ч үйлдэлгүй байвал энэ өрнөлгүй зохиол гэсэн үг. Жимин тэр охиноо дурлуулж чадах эсвэл чадахгүй юу гэдэг нь өрнөл хэсэгт бичигдэнэ гэсэн үг юм.

Шинэ Бичээчдэд Өгөх Зөвөлгөө Unde poveștirile trăiesc. Descoperă acum