4. Хэрхэн зохиолын санаа олох вэ?

112 12 0
                                    

Зохиолын санаа гэдэг зүйл хүн бүрт янз бүрээр олддог. Миний хувьд бол ихэвчлэн фэнарт харж бас дууны үгнээс санаа олддог. Гэхдээ зохиолын санаа бол зохиолын хамгийн чухал зүйлсийн нэг билээ.

Фэнартаас хэрхэн санаа олох вэ?

Фэнарт гэж фэнүүдийн зурсан зургийг хэлдэг. Энэ нь яг юу гэсэн үг вэ гэхээр фэнартууд нь олон төрлөөр зурагддаг. Жишээлбэл: Цагдаагийн тухай зохиол бичихийг хүслээ гэж бодоход цагдаагийнхаа тухай фэнарт эсвэл судалгааг ч хийж болно.

Бичихийг хүссэн зүйлтэйгээ тохирсон фэнарт олвол илүү тохиромжтой байж болдог.

Фэнарт хайх аппликейшныг дурдвал

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.

Фэнарт хайх аппликейшныг дурдвал

1. PINTEREST- энэ апп бол ганцхан фэнарт гэхгүй зураг, дэлгэцний зураг, загвар гэх мэт бүх төрлийн зүйлийг хайж олоход их тустай. Энэ аппаас бол фэнартууд их олон байдаг.

2. FANBOOK энэ апп бол зөвхөн ЭсЭм энтертайнментын уран бүтээлчдийн гоё гоё фэнартууд байдаг.

3. ZEROCHAN
4. DEVIANTART

3, 4 гэсэн энэ сайтаар зураг хайхаар бас гоё зургууд ч байдаг.

Дуунаас санаа олох

Дуу сонсоод санаа олох тохиолдол их байдаг. Миний хувьд ихэвчлэн дууны үгээс санаагаа олчихдог. Яаж вэ? гэвэл чиний тэр дууны бичлэг, эсвэл үгэнд нь ямар нэгэн утга учир бүхий зүйл байж болно. Тэр бүхнийг эхнээс нь дуустал нь монгол хадмалтай нь дуугаа сонсохоор дуунаасаа хамаарч тийм байж болох юм байна гэх сэдэл санаа төрж эхэлдэг.

Жишээлбэл: Monster гээд дуу байлаа гэж бодъё. Дууны утга агуулгад тохирох санааг төсөөлөн бодох. Яг ямар байвал илүү гоё болох бол? Дуунд яг юуны тухай гарч байгааг ойлгох хэрэгтэй. Ингэж өгснөөөр дуунаас урган гарах санаа нь гоё болж өгч байдаг.

Үзэж санаа олох

Дууны клип болон аниме гэх өөрийнхөө хоббитой зүйлээс санаа амархан олддог. Тийм ч болохоор ямар нэгэн зүйлээс авах ёстойг аваад хаях зүйлийг нь хаях ёстой. Үзсэн зүйлээ илүү баяжуулаад санаагаа гоё болгох ч боломжтой.

Сэдэвлэж бичих гэж байгаа бол юунаас сэдэвлэж бичиж байгаагаа тодорхой бичсэн байх ёстой байдаг. Ер нь бол ихэнх зохиолуудад ямар нэгэн киноноос сэдэвлэх санаа авах явдал гарах нь ч их бий. Гэхдээ чиний оюун санаанаас гарч байгаа зүйл тул оюуны өмчөөр ч бас хамгаалагддаг.

Өөр бас бичих гэж байгаа зохиолынхоо өнгө аястай нь тохируулж гэрэл сүүдэр, мэдрэмж энэ тэрээр бас санаа олж бичих боломжтой байдаг.

Ваттфад дээр зарим нэг үед хүмүүс өөрийнх нь зохиолыг хуулбарлах зүйл бас нэлээн гардаг. Дүрийг нь солих, бүр үг үсэг нь яг тэр чигээрээ адилхан байх нь бас бий.

Энэхүү зөвөлгөө маань та нар бага ч болтугай тус өгч байгаа гэж бодож байна.

Дараагийн хэсгээр санаагаа хэрхэн бичих вэ? гэх шинэ хэсгээр уулзъя.

Шинэ Бичээчдэд Өгөх Зөвөлгөө Donde viven las historias. Descúbrelo ahora